”Их тэнгэр”-ийн байрыг авсан “Номин холдинг”-ийн ЦОЧМООР гэрээнүүд
Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа гадаадын төр, засгийн газрын тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах зориулалтаар 1978 онд баригдаж ашиглалтанд орсон.
Зоорийн хамт дөрвөн давхар, хоёр орцтой, 17 айлын нийт 4470 мкв талбай бүхий төрийн өмчийн барилга юм. Тэгвэл “Их тэнгэр” цогцолборын 24р байрыг “Номин холдинг” ХХК-тай 2004, 2006, 2007 онуудад хууль зөрчсөн түрээсийн гэрээ байгуулж урт хугацаагаар түрээслүүлж иржээ.
Уг хүчин төгөлдөр бус гэрээг бид бүрэн эхээр нь та бүхэнд хүргье.
2004 оны гэрээ: Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өөрийн эд хөрөнгө түрээслэх журам”-ыг зөрчиж хийгдсэн. Түрээсийн гэрээг ТӨХ-оор батлуулаагүй. ТӨХ-ны баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг баримтлаагүй байна.
2006 онд: Мөн л Засгийн газрын тогтоолоор баталсан журмыг зөрчиж гэрээ хийсэн. Түрээсийн гэрээг Улсын харцага Г.Ганхуяг: Харцага Ц.Содномдож Барс зах дээр тэрэг түрдэг, өнчин өрөөсөн хүүхэд байлаа. Одоо биднийгээ тоохоо байлаа.
2004 онд “Номинг холдинг” ХХК нь төрийн өмчийн барилгад 1.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийхдээ ТӨХ-ноос зөвшөөрөл аваагүй нь хууль зөрчсөн тул хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндэслэлгүй гэж үзжээ.
Байрны цэвэр 3455 мкв талбайг гэрээнд зориудаар бууруулан 2953 мкв болгон тусгажээ. Гэрээнд түрээсийн талбайг 503 мкв багасгаж тусгасан нь нэгж талбайн түрээсийн төлбөрийг 3300 төгрөгөөр тооцоход л жилд 19.9 сая төгрөг, одоогийн байдлаар нийт 139.4 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлээгүй завшсан.
Жич: Түрээсийн төлбөр төлдөггүй 503 мкв талбай нь тус байрны С блок бөгөөд Ш.Баярсайхан өөрийн гэр бүлийн хамт амьдардаг.
Гэрээний энэ заалдтад 2004 оны хүчин төгөлдөр бус гэрээг эрх зүйн чадамжгүй мэтээр, санаатайгаар гуйвуулан, өөрт ашигтай байдлаар тусгаж, ТӨХ-ын хурлын шийдвэрээр гуйвуулсан байна.
Гэрээний эдгээр заалтууд нь ТӨХ-ноос баталгаажаагүй хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсан тохиолдолд буцаан авахаар, мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх талаар зориудаар өөрт ашигтай байдлаар оруулсан.
Гэрээнд “Номин холдинг” ХХК нь дангаар гэрээг цуцлах эрхтэй, өөрийн санаачлагаар гэрээ цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулалтаа бцаан авах эрхтэйгээр илт давуу байпад олгосон заалт тусгасан.
Энэ мэт “Номин холдинг”-ийн хийсэн бүх гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус гэдгийг Төрийн тусгай хамгаалалтын газраас мэдээлсэн юм.
Түүнчлэн, Монгол Улсын Сангийн 3/2935 тоот албан бичгээр хууль зөрчихгүй байх, дамжуулан түрээслэхийг зогсоох, түрээсийн төлбөрийг зах зээлийн үнэнд нийцүүлэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг анхааруулсан. Гэвч даарх зар хууль дүрмийг хэрхэн зөрчсөнийг харуулж байна.
Эх сурвалж: www.tsag.mn
URL: