Аргентин улс дампуурахад хоёр хоног үлдлээ

205a2c6204986498bigАргентин улс энэ сарын 30-ны өдрөөс өмнө дампуурлаас зайлсхийх боломжтой. Үүний тулд тус улс нь 2001 онд болсон дампуурлаас хойшхи бүтцийн өөрчлөлт хийх хөтөлбөрт оролцохыг татгалзсан зээлдүүлэгч нартай тохиролцоонд хүрэх ёстой. Хэрвээ Буэнос-Айрес 1.5 тэрбум ам долларын хохирлыг барагдуулахыг зөвшөөрвөл бусад зээлдүүлэгч нар ч мөн адил илүү таатай нөхцлүүдээр нөхөн олговол өгөхийг шаардана. Тиймээс эрх баригчид нөхөн олговор олгохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна.

Энэ удаагийн хямралын үндэс суурь нь өмнөх дампуурлаас гаралтай аж. 2001 онд Аргентин улс 95 тэрбум ам долларыг төлж чадахгүйгээ зарлаж дампуурсан нь дэлхийд хамгийн том дампууралд тооцогдож байсан. Ихэд удалгүй бонд эзэмшигчдийн 93 хувь нь дэмжсэнээр бүтцийн өөрчлөлт хийх тохиролцоонд хүрсэн билээ. Аргентин улс нь 2033 онд төлж дуусгах хугацаатайгаар хуучин бондуудыг 1 ам.доллар тутамд тооцооноос 33 центын дисконт үзүүлэх нөхцөлтэйгээр сольж өгчээ. Гэсэн хэдий ч Elliott Management хедж фонд тэргүүтэй хэсэг хөрөнгө оруулагчид дээрх нөхцлүүдийг үл зөвшөөрч АНУ-ын шүүхэд (учир нь Аргентин улс америкийн хуулийн дагуу бонд гаргасан тул дампуурсан тохиолдолд зээлдүүлэгч нар АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой) нэхэмжлэл гаргажээ.

Сүүлийн мөч хүртлээ Аргентин улс өөрийн тавьсан нөхцлүүдийг үл зөвшөөрсөн хөрөнгө оруулагчидтай “харьцахыг” хүсээгүй бөгөөд бусад хөрөнгө оруулагчид хүүгийн төлбөрүүдийг төлсөөр иржээ. Гэвч Нью-Йорк хотын тойргийн шүүгч Томас Гризийн шийдвэр Аргентиныг дампуурлыг ирмэгт хүргэжээ.

Тойргийн шүүгч Аргентин улсыг дээрх хөрөнгө оруулагчидад 1.5 тэрбум ам.долларын нөхөн олговорыг төлөхийг үүрэгдсэнээс гадна бусад зээлдэгч нарт ямар нэгэн төлбөр хийхийг хориглосон. Үүнээс гадна америкийн шүүгч нь тус улсыг хөрөнгө оруулагчидтай тохиролцох нэмэлт хугацаа өгөөгүй аж.

Ерөнхийдөө Буэнос-Айрест төлбөрүүдээ төлөхөд хоёр хоног үлдсэн. Эс бөгөөс дампуурна. “Арентин улс дампуурал зарлаж чадахгүй. Улс төлөхгүй үед л дампуурна, харин Аргентин бол төлбөрүүдээ хийгээд явж байгаа” гэж тус улсын Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер үзэж байна. Бүтцийн өөрчлөлт хийсэн бондын дагуух сарын төлбөр болох 539 сая ам долларыг Аргентин улс аль зургадугаар сард Bank of New York Mellon руу шилжүүлсэн аж. Гэвч шүүгч Гризийн шийдвэрээс шалтгаалан сарын төлбөрүүдээ авч чадаагүй зээлдүүлэгч нар банкуудыг шүүхэд өгчээ.

Аргентины засгийн газар 1.5 тэрбум ам доллар төлж чадахгүйдээ асуудал нь биш юм. Тус улсын алтны нөөц нь 30 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ тус төлбөрийг төлснөөр Аргентин улс бусад зээлдүүлэгч нараас хамгийн багадаа 15 тэрбум ам долларын дүнтэй зуу зуун нэхэмжлэл авах болно.
Дампуурах магадлал 70 хувь. Аргентин улс нь он дуустал дампуурлаа зарлахыг илүүд үзэх байх. Учир нь дээрх хугацаанаас хойш “найзгүй” америк шүүгч нарын өмнө өөрсдийгөө өмөөрөх шаардлагагүй болж Буэнос-Айрес бондын өрийг өөрсдийн хуулийн дагуу бүтцийн өөрчлөлт хийх боломжтой болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Гэвч ийм төрлийн шийдвэр нь тус улсад ноцтой үр дагаваруудыг дагуулж болзошгүй. Тухайлбал, АНУ-ын санхүүгийн зах зээл рүү орох боломжгүй болох, гадаад зах зээлээс банкуудад болон нефтийн компаниудад авах зээлийн хүү өсөх, песо сулрах гэх мэт. Эдийн засагчдын тооцоогоор хэрэв талууд тохиролцоонд хүрвэл Аргентины эдийн засаг энэ жил 1-1.5 хувиар хумигдана. Дампуурсан тохиолдолд ДНБ 2.5 хувиар унана.

Шүүхийн зардлаас шалтгаалан инфляци жилийн 40 хувь болсон ба эдийн засаг уналтанд орсон. Өөрөөр хэлбэл, өмнөх дампуурлаас хойш 13 жилийн хугацаанд Аргентины засгийн газар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, үнэ буулгах зэрэг бодит өөрчлөлт шинэчлэлийг хийж чадаагүй. Буэнос-Айресын гадаад зээлдүүлэгч нараас хамаарах хамаарал буураагүй. Ийм учраас Аргентин улс нь бусдад “доголон галуу” шиг харагдаж, “яриа биш” хөрөнгө оруулагчид нь дургүйгээ хүрвэл “цохиж унагачихдаг” аж.

http://gsbcapital.mn

URL:

Сэтгэгдэл бичих