NBA-г богинохон хугацаанд “доргиосон” эр
Брэндон Рой. Энэ нэрийг сагсанбөмбөг сонирхогчид андахгүй. 1984 оны зургаадугаар сарын 23-нд АНУ-ын Вашингтон мужийн Ройгийн гэрт мэндэлсэн хүүг хожим нэрээ дуурсгасан сагсанбөмбөгч болон чинээ хэн ч санаагүй. Бага сургуульд суралцаж байхдаа сагсанбөмбөгөөр онцгой авьяастайгаа харуулсан Ройг багш нар нь өндөрөөр үнэлж байжээ. Тэрбээр багаасаа домогт Майкл Жорданы тоглолтыг үзэж, сагсанбөмбөгт татагдсан бөгөөд NBA-д орох мөрөөдөлдөө хөтлөгдсөн юм. Бага сургуулийн шигшээд сагс тоглодог хүү өөрийгөө улам хөгжүүлэхийн тулд биеийн тамирын багшаасаа гуйж ганцаараа зааланд үлдэж, бөмбөгтэй нөхөрлөдөг байв. Улмаар Рой коллежид орж, сагс тоглох хүсэлтэй байсан ч эхний жил мөрөөдлөө хойшуулахад хүрсэн. Учир нь түүний ах коллежид сурдаг байсан болохоор гэр бүл нь түүнийг коллежид сургах боломжгүй болжээ. Брэндон Рой энэ хугацаанд сагсанбөмбөгөө огт хаяагүй гэдэг. Хэдий Рой хар бор ажил хийж байсан түүний толгойд коллежид сагс тоглох мөрөөдөл байсаар байжээ. Ингээд 2002 онд Вашингтоны их сургуульд суралцахаар болж, дасгалжуулагч Лорензогийн шавь болсон юм. Эхний улиралдаа Рой 13 тоглолтод оролцож, 6.1 оноо, 2,9 самбар дунджилав. Энэ үзүүлэлт анх удаа NCAA-д хөлд тавьсан залуугийн хувьд чамлахааргүй амжилт юм.
Улмаар дасгалжуулагч Лоренко Ромер шавьдаа өөрийн мэддэг бүхий л зүйлээ харамгүй заасны дүнд дараа улиралд Ройгийн ур чадвар эрс сайжирсан байлаа. Тэрбээр багийнхаа хамгаалалтад сайн тусалж, хэрэгтэй үедээ оролтууд хийж оноо авдаг сагсчин болсон байлаа. Улмаар Брэндон өөрийн шидэлтээ сайжруулж, 12.9 оноо авч багийнхаа гол хүний нэгт тооцогдох болсон. Хамгаалалт, довтолгоонд жигд сайн оролцдог Брэндон 2004-2005 оны улиралд NCAA бас л шилдэг тоглолтоо гаргасаар байсан. Коллежийн сагсанбөмбөгийн үзэгчд түүнийг NBA-д хөл тавих цаг болсон хэмээн үнэлж байсан ч Ройг жижиг бэртэл гэмтэл өндөр түвшинд тоглуулахгүй байлаа. Ингээд Рой дахин нэг жилийг Вашингтоны их сургуульдаа үдэхээр болсон. Дөрөв дэх жилдээ NCAA-д тоглож буй Брэндон Рой ямар ч хэцүү нөхцөлөөс оноо авч чаддаг бас хэнийг ч хамгаалах чадвартай болсон байв. 2005-2006 улиралд Рой 20.2 оноо, 5.6 самбар, 4.1 оновчтой дамжуулалт дунджилсан юм. Түүний энэ шилдэг тоглолтын ачаар Ваншингтоны их сургууль тэр жилээ шилдэг амжилт үзүүлсэн билээ. Брэндон Рой удаан хүлээсний эцэст 2006 оны драфтад нэрээ дэвшүүлсэн юм.
Тэрбээр драфтын эхний тойргийн зургадугаар сонголтоор “Миннесота Тимберволвез” багт очсон. Гэхдээ Рой “Миннесота”-д нэг ч тоглолт хийлгүй “Портлэнд” руу солилцоонд явсан бөгөөд NBA-д дөнгөж хөл тавьсан Рой эхний тулаандаа 20 оноо авч, ирээдүйтэй сагсчин гэдгээ харуулсан юм. Рой 2007 оны нэгдүгээр сар гэхэд NBA-д хамт хөл тавьсан залуусаа манлайлж 14.5 оноо дунджилж байлаа. NBA-д тоглосон анхны жилээ 16.8 оноо, 4.4 самбар, 4.0 оновчтой дамжуулалт өгч, шилдэг шинэ тоглогчийн шагналын авсан юм. Шилдэг шинэ тоглогчийн шагнал Рой их урам өгсөн бөгөөд тэрбээр 2007-2008 улиралд “Портланд”-ын тоглолтын чухал хэсэг болсон байв. Рой багийн тоглолтоо улам сайжируулж, NBA-д тоглож буй хоёр дахь жилдээ 5.8 дамжуулалт өгсөн байдаг. Түүний оноо түүх чадвар ч улам сайжирч 19.1 оноо дунджилсан юм. Ур чадвар нь ид жагсаж яваа Ройг 2008 оны NBA-гийн бүх оддын тоглолтод америкчууд зүгээр нэг сонгоогүй юм. Түүний чадвар аль хэдийнэ оддын хэмжээнд хүрсэн байлаа. Улмаар тоглолтод Рой 18 оноо, есөн самбар авчээ. Гайхалтай тоглолт үзүүлж буй Ройг баруун шагайны бэртэл үе үе зовоох болсон тул тэрбээр улирлын төгсгөлд тоглолтоо бүрэн дүүрэн гаргаж чадаагүй. Харин 2008-2009 оны улирал Ройгийн хувьд оргил амжилтын жил байсан.
Тэр оны арванхоёрдугаар сарын 18-нд “Финикс Санс”-ыг эсрэг Рой 52 оноо авч, шилдгүүдийн эгнээнд нэрээ бичүүлсэн юм. Энэ улиралд Рой 22.6 оноо дунджилж, Бүх оддын тоглолтод хоёр дахь удаагаа оролцсон. Улмаар Ройгийн сайн тоглолтын ачаар “Портланд” плей-оффт шалгарсан юм. Бүсийнхээ дөрөвдүгээр байрт шалгарсан “Портланд” “Ньюстон”-той плей-оффт оноолт таарлаа. Зургаан тоглолт гарсан цувралд “Хьюстон” 4:2-оор ялж, дараагийн шатанд шалгарсан юм. Хэдий хожигдсон ч Брэндон Рой цувралд гайхалтай байсан Тэрбээр 26.7 оноо дунджилсан билээ. Рой 2010 оны бүх оддын тоглолтод сонгогдсон. Харамсалтай нь гайхалтай сагсчины амжилт 2010 оны нэгдүгээр сараас уруудаж эхэлсэн. Түүний баруун өвдөг гэмтэж, мөн шөрмөсний бэртэлүүд зовоосон. Тэрбээр 2012-2013 онд “Миннесота”-д очсон ч бараг тоглож чадалгүй зодог тайлсан. Байнгын бэртэл гэмтлээс салахаа больсон Брэндон Рой ийм шийдвэр гаргахад олон хүн харамсаж байсан. Гэхдээ тэрбээр NBA-д эргэн ирэхийг оролдсон ч бүтээгүй билээ. Богинохон хугацаанд NBA-д гайхалтай тоглолтоороо шагшигдаж явсан Брэндон Ройгийн намтарыг товчхон сийрүүлэхэд ийн.
Эх сурвалж:hiimori.mn
URL: