“НОМ ДОР ИТГЭМҮҮ, НОМ ДОР МӨРГӨМҮҮ” ЭРДЭМ СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ecf232bb6a3f7ff8753f4e3dcec62e8agreat

Үйл ажиллагааны хөтөлбөр /2014.7.31/

МБШТӨВ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ДЭЭР                  /06:00-08:00/

06:00 Сожин хүртээнэ /нэг өдрийн сахил/

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД                                                  /11:00-14:00/

Нээлтийн үйл ажиллагаа

11:00   Хөтлөгч энэ өдрийн үйл ажиллагааг, мөн ирсэн зочдоо товч танилцуулна

хүндэт зочдоор судар залахыг урина

11:05   Судар зална

11:10   Манзушир хутагт “ Сандуйн жүд” судрын тухай айлдана

11:20   Үндэсний төв номын сан /Дэлхийн өвд бүртгэгдсэн тухай/

11:25   Чойжамц хамба Дүйчэн өдрийн тухай /Номын хүрд эргүүлсэн тухай /

11:35   Дамбажав хамба /Дөрвөн үнэний тухай/

11:45   “Жалав цогдол” номыг аялгуулан уншина

11:55   Чоймаа багш /Бурханы шашины боловсролд үзүүлсэн нөлөө/

12:05   Пүрэвбат /Монголчуудын ном судрыг бүтээж ирсэн түүх/

12:10   Байгууллагуудын танилцуулга

13:20   Хаалт арга хэмжээ /21 дарь эхийн магтаал/

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД                                          /10:00- 17:00/

Хосгүй үнэт номын үзэсгэлэн  /үнэ төлбөргүй/

/Есөн эрдэнийн ганжуур, Сандуйн жүд зэрэг дээдийн номын үзэсгэлэн болно/

Дээдийн номын үзэсгэлэн /Соёлоор гийгүүлэхүй ТББ/

МБШТӨВ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ДЭЭР                        /17:30-19:30/

17:30   Сандуйн жүд судрын тайлбар лүн өгөх

18:00   Үлгэрийн цаг

18:30   Маани хөгжөөх

19:00   Гороо хийх

ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨНДӨРЛӨНӨ

 

Хамтран ажиллах тухай

 

Жил бүрийн зуны сүүл сарын шинийн дөрвөнд Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчэн өдөр тохиодог билээ. 2014.07.31-ний энэ өдрөөр “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд:

           

-          Монгол улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй монголчуудын бүтээсэн дэлхийд цор ганц, хосгүй үнэт “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын үзэсгэлэнг Монголын Үндэсний Номын Санд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

-           МБШТөв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдан буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний Номын Санд хадгалагдан буй “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдан байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэн судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10:00 -14:00 цагт  хүндэтгэлтэйгээр залж, тус судруудын агуулгыг таниулан, үндэснийхээ үнэлэгдэшгүй өв соёлоор бахархах, дээдлэх сэтгэлгээг нийгэмд мэдүүлэхийг зорьсон болно.

Монголын уламжлалт соёлын хосгүй үнэт өвийг түмэн олондоо, ялангуяа залуу хойч үедээ сурталчилан таниулах, эх орон, ард түмнийхээ ирээдүйн  амар амгаланг номын ёсоор төвшитгөхийг зорьсон бидний үйл ажиллагаанд нэгдэн ЭНЭХҮҮ мэдээллийг мэдээний цагтаа оруулж өгч олон нийтэд мэдээлэл хүргэхэд мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна.

Бурхан багшийн айлдвар “Ганжуур”, “Сандуйн жүд”, “Алтангэрэл” судруудыг хүндэтгэн дээдэлсний буянаар, өглөгийн эзэн таны болон та бүгдийн нас, буян арвидаж, барцад саад нь амирлаад, санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Жич:   Дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү. / 3 хуудас /

 

 “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” эрдэм соёлын үйл ажиллагааг

зохион байгуулагч байгууллагуудыг төлөөлж:

 

 

 

 

Хавсралт: 2

            “НОМ ДОР ИТГЭМҮҮ, НОМ ДОР МӨРГӨМҮҮ”

эрдэм соёлын үйл ажиллагаа

 

 

 

 Хамтран зохион байгуулагч:

                       

Монголын Үндэсний Номын Сан

МБШТөв Гандантэгчэнлин хийд

Зүүн хүрээ Дашчойлин хийд

“Бэтүб” хийд

“Мамба дацан” хийд

“Нархажид” хийд

Манзушрийн хийдийг сэргээн босгох “Донхор хутагт” төв

Олон Улсын Буддист Нийгэмлэг

“Таны Буянд Даган Баясъя” төв

“Их Майдар” Сан

“Цогт цагийн хүрдэн соёлын төв

“Соёлоор гийгүүлэхүй”

“Гүүд карма” студи

“Жавзандамба” Төв

“Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ

“Асрал Төв” ТББ

“Гурван Эрдэнэ” Сүсэгтний холбоо

“Бакула ринбүчи” сан

“Авидын орон” ТББ

“Очир Залуу Манлай Клуб”

“Ламрим” ТББ /Будда.мн/                                                                                                                “Гурван Эрдэнэ” студи /Монголын Радио/

 

Ивээн тэтгэгч байгууллагууд:

“Каварта” компани

“Soho mebel” ХХК

Sound of Mongolia /тайз/дэл/

Silver find /хулдаасан/хэв/

Revolution студи

………………………………

Дэмжигч байгууллагууд:              

Нийслэлийн Хэв Журмын Газар

Нийслэлийн Замын Цагдаагийн Газар

…………………….

 

 

 

Хавсралт: 1

 “НОМ ДОР ИТГЭМҮҮ, НОМ ДОР МӨРГӨМҮҮ”

үйл ажиллагааны хөтөлбөр

 

 

Хэзээ

Хаана

Хөтөлбөр

Тайлбар

1 Өглөө:

06:00 – 08:00

Төв Гандан хийд

Их хөлгөний

Нэг өдөр сахил сахих зан үйл

-Амьтны амь хөнөөхгүй

-Хулгай хийхгүй

-Буруу хурьцал үйлдэхгүй

-Худал хэлэхгүй

-Архи тамхи хэрэглэхгүй

-Үдээс өмнө нэг удаа хооллох

-Өндөр суудалд суухгүй

-Гоёл чимэг хэрэглэхгүй, дуу хөгжим сонсохгүй

2 Өдөр:

10:00 – 14:00

Тусгаар тогтнолын талбай

“Ганжуур”

“Сандуйн жүд”    “Алтангэрэл” судрыг залах ёслол, нээлт, номын тайлбарууд, “Сандуйн жүд” судрын хураангуйн лүн хүртээнэ, буцаж судраа залах ёслол

 

Номоо дээдэлж ирсэн ардын ёсыг таниулах

3 Орой:

17:00 – 21:00

Төв Гандан хийд

Алтангэрэл судрын тайлбар, 4-р бүлэг унших

Үлгэр, хууч ярьж

Маани хөгжөөнө

Судраа барин гороо хийнэ.

Маани, мэгзим хөгжөөдөг ардын сайхан оюунлаг зан үйлийг сурталчилах

 

 

Жич:   Хөтөлбөрийн гол агуулга нь:

-          Нэг өдрийн сахил хүртэх зан үйл нь хүмүүжлийн гол суурь “Ёс суртахуун”-ыг төлөвшүүлэх зорилготой

-          Монголчууд орой үдшийн цагаар хот айлаараа нийлээд маани, мэгзим хөгжөөж, үлгэр домог ярьж, гэрээ судар барин эргэдэг зан үйл нь ёс суртахуун, хүмүүжлийн боловсролыг  олгох гэрийн дэг сургуулийн шилдэг өв уламжлал юм. Соёлын биет бус энэхүү өв уламжлалыг сурталчилан таниулах зорилготой

-          Ном судрыг өөрийн биеэс илүүтэй чимэж, баринтиглан дээдэлж ирсэн өвгөдийн ухаан, номын утгыг тайлбарлан таниулах зорилготой

Эдгээр агуулгын хүрээнд зохиогдож байгаа хөтөлбөр нь МУ-ын Соёлын өвийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7.1.12, 7.1.13 заалтын дагуу соёлын биет бус өвд хамаарах тул энэрэнгүй, оюунлаг нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах соёлын нэг билээ.

Зохион байгуулах ажлын хэсэг:    91119130,   99071710,  98959595,  89219089,


URL:

Сэтгэгдэл бичих