Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн од нь гийсэн жил болж байна

battsetseg-323x480Хүү Ивээл нь АНУ-д төгсч ирэнгүүт нь хамаг юмыг нь зэхэж байгаад “Цэн тогоруу” нэртэй хайрын роман- дэлгэцийн бүтээл найруулуулж, өөрөө продюсерлэж байгаа МУГЖ Н.Батцэцэг түмэн ажил буман асуудлын дунд зуны халуухан өдрүүдийг үдэж байна.
Америк, Монголын хооронд ирэн очин байсан тэрээр ноднингоос суурьшиж байгаа бөгөөд ирмэгцээ киноны 80 жилийн ойд зориулсан төсөл эхлүүлж бас киноны бэлтгэл ажлаа хийж амжжээ.
Хувийн хэвшилд эрт орсондоо тэрүү аливаад туршлагатай, яриа хөөрөө эвлэг түүнд ажил бизнесийн олон санал ирдэг гэдэг.
Гэвч барагийн юманд хөл алддаггүй Батцэцэг хатагтай кинондоо үнэнч үлдэж энэ жилийн урилгуудыг нааштай хүлээн авч бас чиг өндөр үнэ хэлэхгүй байгаа гэнэ лээ. Уг нь өнөөгийн ханшаар Төрийн шагналт Ц.Төмөрбаатар эрэгтэй жүжигчдээс, гавьяат жүжигчин Н.Батцэцэг эмэгтэй жүжигчдээс хамгийн өндөр ханштай байгаа гэсэн судалгаа гарсан бөгөөд тэд нэг кинонд гуч орчим саяар тоглодог ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих