Дэлхийн хамгийн том телескопыг 2021 онд хийж дуусна
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Хавай аралд дэлхийн хамгийн том телескопыг барьж эхлэхээр болсныг албан ёсоор зарлалаа. АНУ, Япон, Хятад, Канад болон Энэтхэг улс нь “30 метр телескоп” төслийн ажлыг хамтран гүйцэтгэхээр төлөвлөж байна.
АНУ-ын Хавай муж улс уг төслийн барилгын ажлыг эхлүүлэхийг энэ сарын эхээр зөвшөөрсний дараа төслийн албаны хүмүүс энэ тухай мэдэгдэл хийсэн юм. Гучин метр голчтой уг телескопыг 4000 метр өндөр уулын орой дээр барина. Үүнийг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Уг байгууламж руу очих замыг энэ зуны сүүлээр тавьж эхлэхээр төлөвлөжээ. Ирэх аравдугаар сарын 7-нд уулын орой дээр болох шав тавих ёслолд дэлхийн олон улсын одон орон судлаачид оролцоно. Телескопын толийг Японд хэдийн хийж эхэлжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: