МҮЭ-ээс мэдээллээ
Өнөөгийн нийгмийн амьдрал ард олны амьдралын түвшин ямархан түвшинд байгаа зэргээр Монголын үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Түүний хэлж буйгаар “Өргөн хэрэглээний хүнснээс гадна их, дээд сургуулийн төлбөр өслөө. Үүнээс гадна ирэх намар гэхэд шатахууны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан таамаг гараад байна. Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийнхээс 10 хувиар унасан байна. Иймээс Засгийн газар үүргээ биелүүлж шуурхай ажиллах мөн УИХ-аас ээлжит бус чуулган зарлаж шаардлагатай олон асуудлыг цаг алдалгүй шийдэхгүй бол иргэдийн үүрэх ачаа улам нэмэгдэж байна. Иргэдийн орлогыг хамгаалах хамгийн шуурхай бодит арга бол нэг сая төгрөгөөс доош цалинтай иргэдийг “Хүн амын орлогын албан татвар”-аас тодорхой хугацаанд 100 хувь чөлөөлөх арга гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо харсан байна. Тус холбооноос нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй холбоотой санал шаардлага, уриалгыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй гэдгийг тэд шүүмжиллээ.”
ЧОЙ
URL: