Бейонсе, Жэй Зи нарыг салж буй шалтгаан Рианна
Бейонсе, Жэй Зи нар салах гэж байна гэсэн мэдээлэл нисээд эхэлсэн. Гайхалтай зохицсон гэмээр харагддаг тэднийг юу хагаралдуулсныг тааж явдсан хүмүүс ч олон бий.
Тэгвэл тэдний харилцаанд том ан цав гаргасан зүйл нь тавдугаар сард болсон Met Gala арга хэмжээний үеэр цахилгаан шатанд болсон зодоон гэнэ. Тодруулбал энэ үеэр Бейонсегийн дүү Жэй Зиг цахилгаан шатанд зодож, шуугиан дэгдээж байсан юм.
Гэхдээ тэр зүгээр нэг зодуулаагүй, арга хэмжээний дараа Рианнатай уулзахаар товлосныг мэдсэн Бейонсегийн дүү эгчийгээ хууртагдаж байгааг тэсвэрлэж чадаагүй гэнэ.
Ийнхүү Рианна Жэй Зи нарын харилцаанаас үүдэн Бейонсе салахаар бараг шийдвэрээ гаргаад байгаа гэж түүний ойрын эх сурвалж мэдээлжээ.
2012 он, Рианна, Жэй Зи.
Жэй Зи, Рианна нар энэ оны нэгдүгээр сард Грэмми арга хэмжээний үеэр.
Бейонсе, Рианна нар Met Gala арга хэмжээний үеэр.
Тэд одоогоор хамтарсан тоглолтоо хийж байгаа ч, энэ нь асар их мөнгөтэй холбоотой учраас тасалдуулж чадахгүй байгаа бололтой.
Нэмж дурдахад Жэй Зи, Бейонсе нар хуримын бөгжөө ч тайлжээ.
www.mnews.mn
URL: