Киногоо үзэх үү, титрийг нь унших уу
Дээр үед кино театруудын зарлалын самбар дээр иймэрхүү самбарууд тавигддаг байлаа. “19 цагаас “Ашикавара” Энэтхэгийн уран сайхны кино (монгол хэлээр)” гэж. Харин одоо үед монгол хэлээр ам барьж дуу оруулах явдал үгүй болж. үзэгчид киноныхоо үйл явддыг үзэж, хадмал орчуулгыг нь харах гэсээр байтал аль алиныг нь алдчих явдал түгээмэл тохиолдох болж.
Киноны яг ориг яриа, дуу чимээг сонсдог, англи хэл сурах гэж байгаа хүүхдүүдэд сонсох чадвар, дадал олгодог гээд сайн тал байгаа ч олонхи үзэгчид ам барьж дуу оруулсан орчуулгатай кино үзэхийг хүсч байна. Дээр үед манай жүжигчид гадаад кинонд яг л жинхэнэ хувилбар нь юм шиг дуу оруулдаг байсан даа.
Тэр үед киноны дуу авиа нэг л замаар бичигддэг байсан юм шиг байгаа юм, цаад шум нь дарагдаад жаахан тиймхэн болсон байдаг байж. Одоо бол тийм зовлон байхгүй, дор хаяхад таван замаар бичигддэг болсон. Тэгэхээр жүжигчдийн яриаг яг сайхан ам барьж дуу оруулаад, бусад дуу чимээг нь ч оригоор нь сонсч болно гэсэн үт. Монголд одоо кинонд дуу оруулагчаас их боловсон хүчин алга шүү дээ. СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн хүн болгон л энэ талбарт үзээд алддаг болж. Жинхэнэ ёсоор нь мэргэшүүлээд, дэлхийтэй хамт нээлтээ хийж байгаа киногоо үзэгчдэд төрөлх хэлээр нь үзүүлж байвал сайхан биш гэж үү. Одоо жүжигчид дуу дуулж, дуучид кинонд тоглох нь их болсон. Нэгэнт олонд танигдсан нэрээ “мөнгө” болгож байгаа нь тэр юм.
Энэ аргыг хүүхэлдэйн кинон дээр туршиж бүрэн болно. Холливудын жүжигчид кинонд тоглохоосоо гадна хүүхэлдэйн кинонд дуу оруулж, тэр нь киноны сурталчилгаа болохын зэрэгцээ өөрсдөө ашиг олдог. Энэ жишээг ашиглаж болно шүү дээ. “Кунфу панда”-гийн По пандад жишээ нь баргил хоолойтой дуучин Хэрлэн, бар, тогоруу мэтэд нь хип хоп урсгалынхнаас дуу оруулуулбал залуусын анхаарлыг татна даа. Яг одоогийн нөхцөлд нэг кинонд дуу оруулахад дунджаар 150 орчим мянган төгрөгийн зардал гардаг гэсэн. 30 тасалбарын л мөнгө. Иймхэн мөнө гарлагадхад л англи хәл мэддэггүй, удаан уншдаг болохоороо театрт кино үзэхээс халширчихсан хүмүүсийг татах нь байна.
Орлого ашиг тэр чинээгээ нэмэгдэнэ. Ашигтай ажилласан театр үнээ буулгах ч боломж бүрдэх юм бил үү. АНУ-д кинотеатрынхаа зэрэглэлээс шалтгаалаад тасалбарын үнэ янз бүр байдаг ч дундач э нь 7.55 ам.доллар байдаг юм байна. Манайхаас 10 дахин их цалин авдаг улсууд шүү дээ тэд чинь.
Х.Батсайхан
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: