Сибирийн хар нүхний нууц тайлагдах уу?
Сибирийн баруун хойгт үүссэн учир битүүлэг хар нүхний нууцыг тайлахаар олон улсын эрдэмтэд ажиллаж байгаа. Тэдний эхний мэдээлж буйгаар бол хар нүхний диаметр нь 40 м, эрмэг нь 60 м харин одоогоор гүнийг нь тогтоож амжаагүй ажээ.
Харин түүний эргэн тойронд хорт цацрагийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг эрдэмтэд онцолж байгаа бөгөөд эхэндээ ямар нэгэн солир унасан уу, эсвэл хүний гэрээр хийсэн зүйл үү гэдгийг тогтоох аж. Тэрхүү нүхний эргэн тойронд цацагдсан газрын хөрс 120 метрт байгаа гэнэ. Судлаачдын хэлж буйгаар энэхүү хар нүх нь байгалийн ямар нэгээн үл мэдэгдэх хүчнээс бий болсон гэж таамаглаж байгаа юм байна.
ЧОЙ
URL: