Их сумогийн оргил амжилт Монголчуудад ойрхон байна
Японы мэргэжлийн сумод Монгол хүн бүх цаг үеийн хамгийн шилдгээр шалгарах мөч ойртсоор байна. Их аварга Хакухо энэ сард түрүүлж 30 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн. Анх 2002 оны арваннэгдүгээр сард озэки Асашёорюү түрүүлж байсан тэр цагаас хойш Монголчууд нийтдээ 62 удаа дээд зиндаанд манлайлжээ.
Их сумод Японы Тайхо аварга 1960-1971 оны хооронд 32 удаа түрүүлсэн бол Чиёнофүжи 1981-1990 оны хооронд 31 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон. Харин 69 дэх ёкозүна Хакухо 2006 оноос хойш 30 удаа түрүүлж дээрээсээ гуравт орох амжилтыг үзүүлээд байна. Мөн хамгийн олон дараалан давсан бөх нь Футаяама их аварга аж. Тэрээр 1936 оны нэгдүгээр сарын башёгийн долоо дахь өдрөөс 1939 оны нэгдүгээр сарын тэмцээний гурав дахь өдөр хүртэл нийтдээ хоёр жил 11 сар хоёр өдөр уналгүй 69 дараалан давсан байна. Дараа нь их аварга Таниказе, Хакухо нар 63 дараалан давсан бол Умагатни II 58, Тачияама 56, Чиёнофүжи 53, Тайхо аварга 45 дараалан ялсан байна.
Мэргэжлийн сумод хамгийн их түрүүлсэн бөхчүүд
№ | Бөхийн нэр | Түрүүлсэн тоо | Барилдсан он |
1 | Тайхо | 32 | 1960-1971 |
2 | Чиёнофүжи | 31 | 1981-1990 |
3 | Хакухо | 30 | 2006 оноос хойш |
4 | Асашёорюү | 25 | 2002-2010 |
5 | Китаноүми | 24 | 1974-1984 |
6 | Таканохана II | 22 | 1992-2001 |
7 | Важима | 14 | 1972-1981 |
8 | Футаяама | 12 | 1936-1943 |
9 | Мусашимару | 12 | 1994-2002 |
10 | Акэбона | 11 | 1992-2000 |
- See more at: http://www.mongolcom.mn/read/11700#sthash.95EANyGx.dpuf
URL: