Уул уурхай ба байгаль орчин
Хүдрийг гадаргуу дээр гаргасны дараа металл гаргаж авах процесс нь хорт бодис үүсгэх боломжтой. Уул уурхайн олборлолт, металл ургийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа шатахуун, химийн бодисууд нь байгаль орчинг бохирдуулах, хор нөлөө үзүүлэх чадвартай байдаг.
Хүдрийг тээрэмдэх процесст их хэмжээний ус ордог бөгөөд том тээрэм хэдэн зуун литр усыг ганцхан минутанд хэрэглэдэг. Энэ ус нь тээрэмдэх процесст хэрэглэгддэг төрөл бүрийн органик, органик бус реактив бодисыг бага концентрацтайгаар агуулдаг. Олон компани энэ усыг орчин тойронд шууд асгахгүй, харин бүрэн эсвэл хагас боловсруулж тээрэмдэх процесст дахин ашигладаг. Хэрэв энэ ус нэгэнт асгагдах болсон тохиолдолд түүний хорт бодисыг салган авах эсвэл саармагжуулан арилгах хэрэгтэй.
Үүний нэг тодорхой жишээ бол алт гаргаж авах процесс юм. Ихэнх тээрэм натрийн цианидын сул уусмалыг бага зэрэг шүлтийн нөхцөлд ашиглан алт гаргаж авдаг. Цианид бол химийн дан элемент биш бөгөөд нүүрстөрөгч ба азот гэх зэрэг элемент болж задардаг. Өөр нэг арга бол цианидын уусгах процессыг тээрэмд оруулж хэрэглэх арга юм. Энэ эргэлтэнд муу усыг агааржуулж, цианидтай урвалд ордог химийн бодисуудыг нэмж илүү бага хортой химийн бодис үүсгэдэг.
Уул уурхайд цианидыг хэрэглэх нь заримдаа олон нийтийн анхаарлыг татдаг. Энэ бол аюултай хорт бодис бөгөөд түүнийг хүн уувал үхэх боломжтой. Цианид химийн олон элементийн тогтворгүй нэгдэл болохоор түүнийг хаягдал уснаас салгаж байгаль орчинд асгах боломжтой болно.
Б.Мөсөн
agshin.mn
URL: