Л.Месси Германаас хариугаа авч чадах уу

“Бразил 2014”-ын дэлхийн аваргын дараа шигшээ багууд нөхөрсөг тоглолтууд хийжээ. Энэ удаа Мали-БНХАУ-ыг 3:1, Индонез-Непалыг 2:0-ээр хожсон бол Катар-Индонез 2:2, Уганда-Малави 0:0-ээр тэнцсэн байна. Ирэх сарын 3-нд Англи-Швед, Ангол-Этиоф, 6-нд Перу-Панам, Оман-Чад, 8-нд Тажикстан-Малайз, 20-нд Панам-Куба улсуудын хооронд нөхөрсөг тоглолт болох аж. 2014 оны “World cup”-ын алтан шигшээд өрсөлдсөн Герман-Аргентин ирэх есдүгээр сарын 3-нд нөхөрсөг тоглолт хийхээр болсон. Энэхүү тулааныг хөлбөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байгаа юм. Л.Месси хэдийгээр “Алтан бөмбөг” шагнал хүртсэн ч түүнд ганцхан дутуу байгаа медаль дэлхийн аваргын алт билээ.

Дэлхийн хэмжээний бусад бүх шагналыг тэрээр аваад байна. Одоогийн байдлаар албан ёсоор дэлхийн бүх шагналыг авсан ганцхан тоглогч байгаа нь Францын домогт тамирчин З.Зидан юм. Тэрээр гурван удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, 1998 оны дэлхий, 2000 оны Европын аварга, 2006 оны дэлхийн аваргын шилдэг тоглогч, 2002 оны “Аваргуудын лиг”-ийн аварга, 2001 оны “Тив хоорондын цом”-ын аварга, Итали, Испанийн лигийн аварга зэрэг бүх шагналыг хүртсэн байна.

 

- See more at: http://www.mongolcom.mn/read/11687#sthash.7OpXrX9x.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих