Айл хэсэх албан ёсны айлчлал хийх хоёр том ялгаатай
Саяхны нэг өдөр тутамын сонин дээр айл хэсэх айлчлал хийх хоёр хол зөрүүтэй ойлголт шүү хэмээн Монгол төрийн тархинд байгаа нэр бүхий хүмүүст хандсан зүйл тавигдсын билээ. Үнэндээ айл хэсэх албан ёсны айлчлал хийх хоёрын хооронд хэр хэмжээний зааг ялгаа байдгийг Манай төрийн тэргүүн лав мэддэггүй болтой юм. Үнэндээ сүүлийн үед Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдоржын тухайд гадаадын улс орнуудруу зүгээр айл хэсэж байгаа мэтээр явдаг болчихсон шиг санагдхын.Элбэгээ ерөнхийлөгчийн энд тэнд явж байгаа сураг дуулдхаас биш энэ Монголчуудад бараг гэгээн дүр харагдхаа байлаа. Хаана явж байгааг нь гүйцэж сонсхын сөхөө ч өгөлгүйгээр хаашаа бол хаашаа хэзээ бол хэзээ хүссэн улс орнуудруугаа өөрийн дураар явах юм. Гэхдээ хамгийн гол Монгол төрийн тэргүүний хувиар гадаадын улс орнуудад хийсэн айлчлалаас гарах үр дүн байдаг бол тэрэнтэй бид хэл ам хийгээд байхын ч хэрэг юу байх вэ. Харамсалтай нь ерөнхийлөгчийн Их гүрнүүдэд хийсэн айлчлалаас тэр гээд хэлчих үр дүн гарсангүй. Ганзага хоосон дээрээс нь богцоо сэгсрүүлцэн, бас болоогүй айлчлалын төсвөө хэтэрүүлцэн гэсэн яриатайл ирж буцсаар байна. Ингэж айлчлал хийж тэгэж төсвийн хөрөнгөөр тансаглаж яваад ямар хэрэг байх вэ дэ. Сүүлийн хоёрхон жилийн дотор Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гээд нэр бүхий гуравхан хүн ОХУ-д гэхэд нийтдээ 6 удаагын айлчлал хийсэн байх юм. Гэтэл зургаагын зургаа удаа айлчлалхдаа тэр их гүрний сангаас өчүүхэн жижиг улс орныхоо цөөхөн хэдэн машины бинзенийг шийдээд ирчихэж чадсангүй шүү дээ.
URL: