Шантаачлагчдаас болж эмнэлгийн ажил зогсох ёсгүй

d2e024da1a85a823originalӨнөөдөр манай эрүүлийг хамгаалахын салбарт ус агаар шиг хэрэгтэй зүйл бол эмнэлгийн байгууламж, орчин үеийн шилдэг технологи гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгвэл “Ачлал трейд”-ийнхэн Японы хөрөнгө оруулалттайгаар орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Ачлал Оточ” эмнэлгийг амжилттай барьж эхлээд байгаа юм.  Тус эмнэлэг нь 300 хүний ортой иж бүрэн оношлогоо эмчилгээний нэгдсэн төв болох юм.  Одоогийн байдлаар 120 ортой 12 давхар барилга нь баригдаад бэлэн болчихсон байгаа билээ.  Харин одоо 180 ортой өргөтгөлийг барихаар ажлаа эхлүүлээд байгаа юм.  Манайх шиг улсад ор олдохгүй гэж шаналдаг хүмүүст хэрвээ энэ эмнэлэг ашиглалтад ороод үйл ажиллагаагаа явуулаад эхэлбэл гадагшаа явж эмчлүүлнэ гэхгүй амар болох юм.  Гэтэл 180 ортой барилгын өргөлтгөлын ажил эхлэх гэтэл өргөтгөлийн хойд талын 24 б байрны хэсэг иргэд байрны нар хаалаа хэмээн хэл ам хийж байгаа бөгөөд тэр ч бүү хэл сүүлдээ ашиг сонжоо харан шантаачилж эхэлсэн байна.  Тиймээс монголын ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа их бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа шантаачлагдын эсэргүүцлээс хамгаалахад та бидний оролцоо маш чухал болов уу.  Тэр ч бүү хэл  дээрх газарт орон сууц барих зөвшөөрөлтэй газрыг 300 ортой хавдрын эмнэлэг барих зориулалтаар ашиглах шийдвэрийг Хотын дарга Э.Бат-Үүл гаргасан нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн томоохон шийдвэр болсон юм.

Ер нь элдэв хорт хавдар газар авч, хэчнээн зуун сая төгрөгөөр гадагшаа явж эмчилж байгаа энэ үед монголдоо бага зардлаар эмчлээд эдгээх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл ийнхүү нүдээ олсон зүйл хэмээн дүгнэж газар олгосон бололтой. Тодруулбал, нийгмийн сайн сайхны төлөө, эрүүл энхийн үйлсэд эрдэм мэдлэг, хөрөнгө зоорио зориулж байгаа хамт олныг Төрийн зүгээс дэмжсэн хэрэг л дээ.

Д.Цоомоо

Үнэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих