Дондог гишүүн газрын наймаачин

Монголын улс төр бизнесийн салбарт цаасан дээр бичигдээгүй дүрмүүд нэлээд хэд хэрэгжиж байгаа. Тухайлбал баячуудын намдаа гэсэн тодотголоор хандивлаж байгаа мөнгө нь хэмжээнийхээ их багаас үл хамааран авилгалын хэрэгт тооцогдохгүй. Яаж ийж байгаад намдаа таван төгрөгний хандив өгч л байгаа бол цаана хууль зөрчигдсөн олон асуудал, хулгай зэлгий нь хүртэл дарагдаад өнгөрдөг жишэг тогтож байна. Харин саяхнаас эзэнгүй ч гэсэн АТГ-ыхан ажилаа хийж байгаа шүү гэдэгээ харуулж УИХ-ын эрхэм гишүүн Дондогыг “Сум бар” компанитай холбоотой газрын наймааны асуудлаар шалгаж тун удахгүй их хуралд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөх хүсэлтийг тавих гэж байгаа сурагтай байна. Эх сурвалжууд Дондог гишүүнтэй холбоотой асуудал нь 3 тербум орчим төгрөгөөр хэмжигдэж байгаа. Гэхдээ тэрнийх нь бараг тэн хагасыг намдаа хандив нэрээр өгсөн гэдэгийг нь ч элэрүүлэн шалгаж байгаа гэнэ. Асуудал хэрвээ хүндэрвэл цаана нь ахиад арав орчим хүн энэхүү газрын наймаатай нэр холбогдож болохоор байгааг ч учир мэдэх хүмүүс нь хэлж байгаа. Хариуцлагаас зайлсхийж, хуулийн цоорхойг ашиглан, албан тушаалаараа түрий барьж бусдын өмч хөрөнгийг их хэмжээний олз болгон хувиргахад нь одоогийн МАН-ын нэр бүхий дарга удирдлагууд ч хамтран ажилсан байж болзошгүй гэнэ. Тиймдээч Дондог гишүүн тийм их хэмжэний мөнгийг намдаа хандив нэрээр өгч байсан болтой юм. Мэдээж хэрэг нэгэнтээ намын дансанд орцон байхад халаас нэгтэй гэдэг шиг болж хүссэн хэмжээгээрээ олзоо хуваачих боломж бүрдэж байсан байх. Харин юманд хэмжээ байдгийг сануулах дохио тун удахгүй саарал ордонд хангинаж мэдэхнээ.


URL:

Сэтгэгдэл бичих