Хан-Уул дүүргийн 34-р байрны оршин суугчдыг яаралтай нүүхийг санууллаа

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-р байны 48 айлд онцгой байдлын хэлтэс хорооноос “Шаардах хуудас” тараажээ.

Учир нь энэ байрны барилгын хийц бүтээц шаардлага хангахгүй, нурах аюул тулгарсан байгаа тул яаралтай нүүж, аюулгүй байдлыг хангаж байх талаар заавар зөвлөгөө өгч, шаардах хуудас тараасан байна.

34, 35 дугаар байрны оршин суугчид барилгын хана нураад байна гэсэн дуудлагын дагуу дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Ж.Ганхүү, ахлах ахлагч Б.Батбилэг нар газар дээр нь хүрэлцэн очиж байдалтай нь танилцжээ.

Ингээд 34 дүгээр байр нь 1963 онд ашиглалтад орсон. 48 айлын орон сууц 49 өрхийн 185 хүн амтай. Барилгын хийц нь тоосго, дээвэр төмөр, шувуу нуруу нь мод, шал мод, подвол, салхивчийн нүх байхгүй. Цахилгааны утас дээврээр суурилагдсан цахилгааны утас хуучирч муудсан гал гарах өндөр магадлалтай юм байна.

Улмаар дулааны шугам хуучирч муудсан, айлын шалан доогуур хийгдсэн. Шугам хагарвал тэр айлын шалыг бүрэн хуулж засварладаг. Тааз модон муудаж ялзарсан байнга нуралт өгч байгаа. Дээврийн төмөр салхинд хуурчихсан, дээврээс борооны ус нэвт гоождог.

Мөн 35-р байр нь 1968 онд ашиглалтанд орсон. 48 айлын орон сууц. 48 өрхийн 200 хүн амтай. Барилгын хийц нь тоосго, дээвэр төмөр, шувуу нуруу нь мод, шал мод, подвол, салхивчийн нүх байхгүй. Цахилгааны утас дээврээр суурилагдсан цахилгааны утас хуучирч муудсан гал гарах өндөр магадлалтай. Дулааны шугам хуучирч муудсан, айлын шалан доогуур хийгдсэн. Шугам хагарвал тэр айлын шалыг бүрэн хуулж засварладаг. Дааз модон муудаж муудаж ялзарсан байнга нурт өгч байгаа. Дээврийн төмөр салхинд хуурчихсан, дээврээс борооны ус нэвт гоождог тул ийнхүү яаралтай нүүхийг сануулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих