10 жил үтрээндээ хиймэл эрхтэнтэй явжээ
Шотландын 38 настай эмэгтэй таазаар өвдөөд байна гээд эмнэлэгт ханджээ. Тэр халуурч, хүч тамир бууран, сүүлийн хэдэн долоо хоногийн турш шээсээ барьж чадахаа байсан төдийгүй их турсан гэж эмчид ярилаа.
Эмч нар түүнийг үзээд онц юм илрүүлээгүй тул рентген, ЭХО-д харахаар болов. Гэтэл түүний биед 11 см урт вибратор буюу хиймэл бэлгэ эрхтэн байгааг илрүүллээ. Бүсгүй “Би сүүлийн удаа 10 жилийн тэртээ хиймэл бэлгэ эрхтэн хэрэглэсэн” гэж хэлэхийг сонсоод эмч нар ёстой шоконд оржээ. Тэгэхээр секс тоглоом түүний биед 10 жил байсан болж таарлаа.
Хүүхэн тэр үед согтуу байсан болохоор вибратороо татаж гаргасан эсэхээ санахгүй байгаа гэнэ. Мэс засалчид түүний биеэс 11 см хиймэл бэлгэ эрхтэнг гаргасан ч бие нь тийм ч сайнгүй байгаа аж.
Вибратороос болж түүний давсаг гэмтэж, давсаг ба үтрээний хооронд эмгэг гаж илэрсэн төдийгүй шээс хаагдсанаас болж бөөр өвчтэй болсон гэнэ.
www.mnews.mn
URL: