Amjilm.com-ынхан эсэргүүцлээ илэрхийлж байна
Энэ сарын 4-нд Amjilm.com мэдээллийн сайтыг Харилцаа холбооны зохицуулах газраас учир шалтгаан нь тодорхой бус байдлаар хаасан билээ. Өдгөө тэр хугацаанаас хойш 22 хоног өнгөрч байгаа боловч ямар нэгэн тайлбар тавиагүй нь сэтгүүлчдийн эрхэнд халдсан хэрэг болоод байгаа юм.
Харин энэхүү арга хэмжээний эсрэг Amjilm.com-ын сэтгүүлч залуус Харилцаа хобооны зохицуулах газрын өмнө өглөө бүр зогсож эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. Тэдний үзэж буйгаар төрийн албан хаагч өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж сэтгүүлчдийн эрхийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа аж.
ЧОЙ
URL: