Өнгөний бэлэгдэл секст хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнгөний бэлэгдэл секст хэрхэн нөлөөлдөг вэ? Шинэхэн танилцсан амрагаа ямар өнгөнд илүү дуртай вэ гэдгийг нь мэдэж аваад сексийн чадварыг нь үнэлж болох юм.

Ногоон өнгөнд дурлагсад:

Энэ өнгөнд дурлагсад сексийн харилцаанд туршлагагүй, гэнэн, итгэмтгий байдаг. Эрчүүд нь хүүхэмсэг, эв хавгүй гэхдээ дур булаам байдаг. Ерөнхийдөө ногоон өнгөний амрагууд зөөлөн, сайхан сэтгэлтэй, гэр бүл зохиосон тохиолдолд их үнэнч байдаг.

Бор өнгөнд дурлагсад:

Тэд сайхан харилцаатай, мэдрэмж өндөртэй, хамтрагчийнхаа хүсэл таашаалыг илүүд үздэг маш романтик амрагууд. Сексийг романтик, сайхан орчинд хийвэл таашаал авдаг. Тэд амрагаа өөрийг нь хүндэлдэг, харьцаандаа ач холбогдол өгдөг байгаасай гэж хүсдэг.

Цагаан өнгөнд дурлагсад: Цагаан өнгөнд дуртай хүмүүс төрөлхийн цэвэр, цэмцгэр байдалд дуртай. Энэ нь тэдний сексийн харилцаанд ч илэрдэг. Хэтэрхий их ичимхий учраас гэрэлтэйд болон өдрийн цагаар секс хийхийг хүсдэггүй.

Цэнхэр өнгөнд дурлагсад: Тэд хамгийн гайхалтай амрагууд. Хамтрагчдаа эелдэг зөөлөн хандаж, хайрлан энрхийлж, хүсэл зоригийг нь дагадаг. Иймдээ ч тэд бэлгийн амьдралаасаа бүрэн дүүрэн таашаал авч чаддаг бололтой. Цэнхэр өнгөнд дурлагсад гэр бүлдээ үнэнч, сайхан хос болох бөгөөд хэзээ ч илүү хардаггүй сайн талтай.

Саарал өнгөнд дурлагсад: Энэхүү завсрын өнгөнд дурлагсдын зан ааш нь хүртэл завсрын байдаг. Тэд шийдэмгий биш, тээнэгэлзүүр. Тиймдээ ч сексийг хайр дурлал, халуун дотно байдлаас биш зөвхөн хэрэгцээний үндсэн дээр бий болсон зүйл гэж үздэг. Үр удмаа үлдээх гэж л сексддэг хүмүүс дээ.

Улбар шар өнгөнд дурлагсад: Энэ өнгөнд дуртай хүмүүс сексийн үед элдэв байрлал туршиж үзэхдээ тун гаргуун. Мөн оршил сайтай. Сексийн явцад тэд амрагийнхаа чихэнд “сахилгагүй” үгс шивнэж, бас магтахдаа дуртай.

Хар өнгөнд дурлагсад: Хар өнгөнд дуртай хүмүүс бэлгийн чадавхи муутай гэгддэг. Хар өнгөнд дурлагсад дүнсгэр, баргар байдаг гэнэ. Тиймээс уурласан үед нь тэднээс сайн зүйл хүлээх хэрэггүй.

Ягаан өнгөнд дурлагсад: Ягаан өнгө эсрэг хүйстнээ илт өдөөн хатгаж байдаг. Эрчүүдийн хувьд жинхэнэ шалиг хүмүүс энэ өнгөнд дурладаг гэнэ. Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг шархлуулахдаа хамгийн гаргууд улс.

Шар өнгөнд дурлагсад: Шар өнгөнд дуртай хүмүүс янаг амрагийн харилцаанд хэнтэй ч зохицож, уусч чаддаг. Тиймээс ижил хүйстнүүд энэ өнгийг шүтдэг болохыг судлаачид тогтоосон гэнэ. Ихэнх тохиолдолд тэд хамтрагчийнхаа хүслээр болдог. Өөрөө таашаал авахгүй байсан ч хайртай хүнээ гомдоохийг хүсдэггүй.

Улаан өнгөнд дурлагсад: Улаан өнгө бол хүсэл тачаалын билэгдэд. Энэ өнгөнд дуртай эрчүүд орондоо арслан мэт, харин хүүхнүүд эмэгчин бар шиг л байдаг. Тэд сексдээ сайн. Бүр бүтэн өдөр орноосоо босолгүйгээр жаргаж чадна. Улаан өнгөнд дурлагсад сексийн хамгийн сайн хамтрагчид.


URL:

Сэтгэгдэл бичих