Ганхуягын гарцгүй баримтууд дэлгэгдсээр байна
Монголын төр хууль хяналтын байгууллагууд төрийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа зарим нэр бүхий хүмүүсээ оройтоогүй дээр нь эргүүлэн татах асуудлыг ярьмаар байна. Тэгэхгүй бол аймаг нийслэл дүүргийн удирдлагад томилогдсон нөхдүүдийн хууль зөрчсөн үйлдэл нь арайл хэрээс хэтэрч байх шиг байна. Ийм буруу үлгэр дууриалаар явж байгаа хүмүүсийг “Хан Уул” дүүргийн засаг дарга Ганхуяг гэгч эрхэм толгойлж байна.Засаг дарга Ганхуягын гаргасан шийдвэрүүд, гарч ирсэн түүх намтартайгаа хууль зөрчиснийг өдөр тутамын сонин хэвлэлүүд нэг хоёр гурав дөрөв гээд жагсаагаад биччихсэн байхад тэрнийг нь тоож үзэж байгаа хүн ч гэж алга.
Үнэндээ бол үндэслэл шалтгааныг хараад Монгол улсад шудрага явдал байдаг бол Ганхуяг гэгч эрхэмийг огцруулаад өшөө бүр хуулийн байгууллагад шилжүүлэх хүртэл арга хэмжээ авах цаг нь болцон байна. Дүүргийн удирдлагууд дураараа дургиж л байдаг, хууль зөрчиж л байдаг.
Албан тушаалын шахааг хийж л байдаг, төрийн байгууллагыг хувийн компани шигээ ашиглаж л байдаг. Гэтэл тэрнийг нь хотын дарга нь хараал сайн гэж байгаа юм шиг сууж байдгийг нь гайхаад барахгүй юм. Тэр Ганхуяг нь төрийн удирдах албанд томилогдхоосоол эхлэн хууль зөрчиж эхэлсэн. Нөхөр хууль бусаар дүүргийн зарим алба хаагчдыг ажилаас нь халж, өөрийн халаас хэтэвчний хүмүүсээ шахаж бүр өөрийн орлогчоороо тендрийн хороог ахлуулцан хэрэг ч гарсан байгаа юм. Ингээд болсонгүй газар зохион байгуулалтад ороогүй газруудад дураараа газар олгож, хороодын удирдлагуудын томилгоог намын захиалгаар хийсэн гээд хууль зөрчсөн асуудлууд нь даанч олон юм. Харин мэтийн нөхдүүдийг зөв байж болно хэмээн дэмжээд явааг байгаа нь бусад дарга нарт ямар үлгэр дууриал болж байгаа юм болоо?
URL: