НҮДЭЭ ХАЙРЛАЖ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ

01581. Хэрэв чиний нүд компьютер, зурагтнаас болж ядардаг бол 20 минут тутамд нүдээ дэлгэцнээс өөр зүйлд хандуулаарай. Өөрөөсөө 20 тохой хэмжээний зайд байгаа ямар нэг зүйл рүү 20 секунд харахыг зөвлөж байна.

2. Өдөрт 1-2 удаа нүднийхээ зовхины гадна талаас хурууны өндгөөр зөөлөн иллэг хийж өг. Нүцгэн гараар эсвэл бүлээхэн алчуураар хийж болно. Дээд зовхи, доод зовхи, хөмсөгний булчингийн ойролцоо хэдэн минут тойрог хэлбэртэйгээр массаж хийнэ. Энэ нь ачаалал авсан нүдний булчингуудыг суллаж, нулимсны булчирхайг идэвхжүүлж, хуурайшиж загатнахыг арилгах болно. Массажийг аль болох харанхуй өрөөнд хийхийг хичээгээрэй.

3. Нүдэндээ хүйтэн жин тавь. Хүйтэн температур нь хавдсан нүдийг тайвшруулна. Хүйтэн жингийн оронд хөргөгчинд байлгасан халбага, хэрчсэн өргөст хэмх, хөргөсөн дүрдэг цай ч тавьж болно. Цэл хүйтэн мөс тавихаас болгоомжил. Таны арьсыг гэмтээж болзошгүй.

4.Нүүр рүүгээ 3-5 удаа хүйтэн ус цац,  ус цацаж байхдаа нүдээ анихгүй байхыг хичээгээрэй. Ингэвэл ус таны нүдийг угааж чийгшүүлнэ.

5. Хэрэв чиний нүд огцом ядраад эхэлвэл эргэн тойрондоо байгаа ногоон өнгийн зүйл рүү удаан хараарай. Энэ өнгө чиний нүдийг тайвшруулна. Эсвэл зүгээр л тэр дороо хэдэн секунд нүдээ аньчих.

6. Өөрийнхөө зүүн талд байгаа зүйл рүү хар. Харсан чигтээ толгойгоо баруун тийш эргүүл. Энэ үйлдлийг эсрэг зүгт мөн адил давтаарай.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих