“Ботаникийн цэцэрлэг” чухам хэнийх вэ?

 

Газрын төлөөх тэмцэл  хаа сайгүй гаргадаг хүмүүс олон бий. Хэдэн жилийн өмнөөс л “Ботаникийн цэцэрлэг” – ийг булаацалдаж байсан хэдэн  нөхдүүдийг бид санаж байгаа. Тодруулбал Хууль зүйн сайд хорих барина хэмээн нэг хэсэгтэй л шуугиан тарьсан. Үүний хажуугаар ИТХ-ын тэргүүлэгч Ц. Энхцэнгэл хөөрхөн тоглолт хийж хумслаад амжсан сурагтай . Аргагүй биз дээ хот дотор нэлээд хэдэн га талбай ашиглалтад ороогүй олон жил болж байгааг харсан хэзээний газарт дуртай олигархуудын  аазгай хөдлөх нь мэдээж. Манай олигархуудын бас нэг анзааралгүй өнгөрөөж болохгүй нэг зан. Ер л нь Ботаникийн цэцэрлэгт шунаж байдаг сурагтай. Харин одоо “Ботаникийн цэцэрлэг”  гэх нээх сүржин пайз хадсан энэ талбай чухам хэний өмч юм бэ?  Үнэхээр л  сүржин нэр шигээ сайхан цэцэрлэг болгох гэж байгаа бол энд болохгүй гэх юм алга. Сайхан хот доторх хоосон  том талбай өвс ногоо, ногоорсон тал газарт юу л бол юу л хийхээр л харагдмаар . Өглөө 9 цагийн үед Ботаникийн цэцэрлэгийг зорьж хэдэн зураг дарах санаатай очлоо. Тэнд  хүн байхгүй дээ гэсэн бодолтой очсон минь өрөөсгөл байлаа. Хүмүүс  салхилж яваа харагдана. Хүүхэд, залуучууд, хөгшид  цугларсан харагдлаа. Залуучууд хүүхдээ салхилуулаад, хөгшид  гимнастик хийгээд, хүмүүс алхаад тийм л байдалтай дүр зураг буулаа. Юу ч байхгүй том талбай хэдий ч салхилж яваа хүмүүсийн хувьд  бол сайхан.  Юу вэ гэхлээр өөрсдийнх нь амьдарч байгаа орон сууцуудын гадаа алхах гишгэх талбай, хүүхдээ салхилуулах  талбай ч алга. Мод зэрлэгээр дүүрсэн энэ цэцэрлэг маань харин ч алхах гишгэх талбайтай тэдний хувьд болоод л явчихна . Даана ч энэ цэцэрлэг маань бүрэн утгаараа  нэр шигээ цэцэрлэг болбол хүүхэд хөгшдийн минь нар нь гийх байхдаа.  Манай Паркийн талбайгаас ч том байж чадах талбай энд байна. Тэнд хов хоосон атлаа мод, өвс, хог, зэрлэгээр дүүрээд л байж байна.  Бас болоогүй еэ хэн нэгний мэдэлд байдаг юм болохоор манаачтай. Манаач нь чухам юу манаж суудаг юм бүү мэд. Бодвол бусдад алдчих вий гэсэн хараас л болж хэдэн жил хоосон хашааг мануулсан байх. Энэ чухам хэний мэдэлд байдаг “Ботаникийн цэцэрлэг” вэ?  Хэрвээ таны мэдэлд байдаг цэцэрлэг бол одоо ямар нэгэн байдлаар амилуулж тордвол яасан юм бэ. Энэ хэвээрээ байсаар байх уу. Иргэдийнхээ төлөө энэ газрыг эртхэн амилуулсан нь дээр. Эс тэгвээс  төв дотроо бидний төлөө юм босгох бидний төлөө юм  хийх үүнээс илүү бэлэн талбай олдохгүй шүү. Дахин хэлэхэд үүнийгээ Ботаникийн цэцэрлэг нэртэйгээр нь амилуулбал олон иргэдийн магнай тэнийнэ гэдгийг сануулах зүйтэй болов уу

 

Г. Содцэцэг www.khunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих