БНХАУ-д 1.87 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр Монгол Улс 1.87 сая тонн коксжих нүүрс тус улсад нийлүүлсэн нь тавдугаар сарынхаас ойролцоогоор 18 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 171 хувиар өссөн дүн болжээ. Харин Австралийн тал БНХАУ-д 2.52 сая тонн нүүрс нийлүүлсэн нь тавдугаар сарынхаас 15 орчим хувиар буурсан боловч 2013 оны мөн үеэс 118 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 48 орчим хувийг Австрали, 26 орчим хувийг Монгол Улсаас нийлүүлсэн байна. Ингэснээр Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрс импортлогч хоёр дахь том орон хэвээрээ үлдлээ.
Б.Мөсөн
agshin.mn
URL: