Өнөөдөр гэгээн цагаан өдөр грашаа нураалгалаа
Энэ хүнийг Цогтбаяр гэдэг.Энэ нийгмийн сайн сайхны төлөө 40 жил нүдээ чилээж гараа эцээсэн шог зураач хүн. Өнөөдөр гэгээн цагаан өдөр грашаа нураалгалаа.
Хэд хоногын өмнө Номингийн Баярсайхны ийм позтой зургийг хараад уг нь их дөлгөөн тайван нүдэнд дулаахан залуу, их л бухимдэж дээ гэж бодож суусан.Би бас өөрийгөө хорхойд хоргүй шахуу хэмээн бодож ноцтой дайсангүй дээ баясаж явдаг нэгэн.Гэтэл үнэхээр хорхой ч гэсэн биедээ хүрэхээр атирдаг юм байна. Твиттэрээр зарим нь ам асууж байна.
Чи чинь ардчиллыг их дэмждэг биз дээ.Тэрний чинь үр дүн гэнэ.Тийм ээ Ардчилал бол миний итгэл үнэмшил байсан.Байх ч болно.Харин би өөрийнхөө итгэл үнэмшлийг нэг муу грашаар солих хямдхан гар биш гэдгээ албан ёсоор хэлчийе.Ялангуяа миний энэ бухимдлийг алгаа үрчин өөр зорилгод ашиглахыг санаархсан нөхдүүдэд.Миний хүсэж мөрөөдөж итгэж байсан тэр Ардчилалын нэр хүндийг унагаж нэр хүнд албан тушаалын боол болон нугалаа завхрал хийж байгаа новшнуудтай бол харин үзэж тарна гэдгээ хэлчихье.
Харж хайрлаж өөрөөсөө ч харамлаж явсан гоо бүсгүйгээ итгэж өгсөн нөхөртөө зодуулж нүдүүлж зовж шаналсан явааг харж буй мэт сэтгэгдэл төрж байна.Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь умалзана гэдэг шиг арай бааварлаад байгаам биш үү “Хам”-уудаа…
URL: