Ш.Баярсайханы талаар Төрийн тусгай хамгаалалтаас мэдээлэл хийлээ

1406185867_71ca2cbc1f1a9464big“Номин холдинг” группын түрээсэлж байсан “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг төр өмчдөө буцаан авахаар болсон. Үүнд бухимдсан “Номин холдинг” группын Ерөнхийлөгч Ш.Баярсайханы бичлэг өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан. Мөн “Их тэнгэр” цогцолборыг ашиглаж болохооргүй болсон байхад “Номин холдинг”-оор хөрөнгө оруулалт хийлгэж засаж янзлуулчихаад төр буцаагаад авч гээд л олон асуудал гараад байгаа юм.
Тэгвэл энэ асуудлуур Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, хурандаа Ж.Наранбаатар хэлэхдээ “”Номин холдинг”-ийнхон хууль зөрчиж, өөрсдийн ашиг сонирхолоо бодоод байна. Төрөөс гаргасан захирамж шийдвэрийг биелүүлэх бүү хэл өөрсдийнхөөрөө дураарай авирлаж байна. “Их тэнгэр” цогцолбор” бол манай ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар амьдардаг мөн гадаадын өндөр дээд хэмжээний зочид байрладаг, төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг Төрийн тусгай хамгаалалтын бүсэд тооцогддог. Ийм орчинд байрладаг тус цогцолборын 24 дүгээр байрыг “Номин холдинг” компани түрээсэлсэн гэрээг Төрийн өмчийн хороо энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоороо цуцалсанаас хойш маргаан эхэлсэн. Энэ гэрээ цуцлагдсанаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн сөрөг мэдээлэл ч гарч байна.

2004 он хүртэл “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байр хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Төрийн тусгай хамгаалалттай үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ийм байр байсан. Энэ байрыг тухайн үед хэвийн үйл ажиллагаатай байсан гэдгийг бид мэдэж байгаа. Төрийн өмчийн хорооны тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд бид “Номин холдинг” компанид долоон удаа албан ёсоор хандсан. Ингэж албан ёсоор хандахдаа бид ТӨХ-ны тогтоолыг хэрэгжүүлэх хугацаатай, үе шат ажил явуулж эхэлсэн. Хэн хэнийхээ эрх ашгийг бодож бүгдийг зохицуулах гэсэн. Улмаар Төрийн тусгай хамгаалалтын бүсэд байрладаг 24 дүгээр байрны гадна хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэгийг байрлуулсан. Ингээд энэ тогтоолын талаар мэдэгдсэнээс хойш “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан, түүний гэргий, Захиргаа эрхзүйн газрын дарга Даваадорж албан тушаалтнууд хуулийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсээр байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих