УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг шүүнэ
Авлигалаар авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан гэх Д.Дондогийн хэргийг маргааш Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 08.30 цагаас хэлэлцэнэ.
Түүний хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт сэргээн шалган, Сүхбаатар дүүргийн шүүхэд дэнсэлсэн ч нотлох баримт хангалтгүй, нэмж тодруулах зүйлс бий гэх шалтгаанаар Д.Дондог нарын 10 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Харин мөрдөн байцаалтын ажиллагаа дууссанаар дахин шүүхээр болоод байна.
Д.Дондогийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж эхэлсэн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж, шийдвэрлэх явцад саад учраад байсан билээ. Тодруулахад, тухайн үед нийслэлийн Прокурорын газраас түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй юм. Ингээд Д.Дондог УИХ-ын гишүүний сэнтийгээс буусны дараа буюу өнгөрсөн оны зунаас эхлэн түүнд холбогдох хэргийг дахин шалгаж эхэлсэн байдаг.
Мөрдөн байцаалтын явцад Д.Дондог нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоогоод байна. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгаа билээ.
Үндэстэн
URL: