Авто тээврийн үзлэг оношилгоо бүрэн дуусчээ

Энэ жил авто тээврийн оношлогоо үзлэгийг өнгөрсөн гуравдугаар сараас энэ сарын нэгний хооронд явуулсан.

Одоогоор 8.3 тэрбум төгрөг төлөгдсөн байгаа аж. Энэ жил авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг Нийслэлийн Засаг даргын 91 тоот захирамжаар хоёр үе шаттай авахаар болсон.

Эхний шат нь тавдугаар сарын 31-нээр дуусгавар болсон бол дараагийн шат нь энэ сарын 2-16-ныг дуустал үргэлжлэх юм байна. Харин хугацаанаас хоцорсон бол 1500 төгрөгийн торгуулиас эхлээд 7-14 хоног баривчлах хүртэл арга хэмжээ авах юм. Одоогоор үзлэг, оношилгоонд хамруулах ёстой автомашинуудын 20 хувь нь хамрагдаагүй байгаа гэнэ.

Мөн улсын орлогод 8.3 тэрбум төгрөг орно гэдэг нь зам засварын ажилд сайнаар нөлөөлөх юм байна. Учир нь замын санд бүрдүүлэх мөнгийг автомашин оношилгоо, үзлэгийн мөнгө бүрдүүлдэг. Тиймээс энэ жилийн зам засварын ажил хөрөнгө мөнгөнөөс болж саатахгүй юм гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих