KFC зэрэг гадаадын түргэн хоолны нэрт брэндүүдийн дээд талын нийлүүлэгч OSI группийн захирал уучлал гуйжээ

b1895117054f2e9938bff51113966326_200_thumbХүнсэнд хугацаа нь дууссан мах хэрэглэсэн хэрэгт холбогдуулан Америкийн OSI группийн захирал, тэргүүн менежер Шелдон Лавин 23-нд тус группийн албан ёсны сайтад уучлал гуйсан мэдэгдэл гаргаж, “Шанхайн HusiFood хүнсний бүтээгдэхүүний хязгаарт компанид гарсан хэргийг хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Би үүний төлөө өмгөөлөхгүй, зөвтгөхгүй” гэжээ.

Шелдон Лавин уг мэдэгдэлд, “бид Хятадын хэрэглэгчдэд хандан чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Бид өөрсдийн гаргасан алдаандаа хариуцлага хүлээх болно. Түүнчлэн хожим хойшид иймэрхүү байдал яасан ч давтагдахгүйг баталгаажуулах болно” гэжээ.

Шелдон Лавин, хэргийн дараа тэр даруй компаниас хамгийн дээд төвшний мэргэжилтний хэсгийг томилж шалгалт хийлгэсэн юм. Түүнчлэн хэргийн дараа хяналтын салбарынхан Хятадын бусад бүс нутгийн үйлдвэрт шалгалт хийж, асуудал гараагүй явдалд баяртай байна гэжээ.

Шанхайн HusiFood хүнсний бүтээгдэхүүний компани хугацаа нь дууссан мах хэрэглэсэн талаар сүүлийн өдрүүдэд хэвлэлээр цацагдав. Тус компани нь Макдоналдс, KFC зэрэг гадаадын түргэн хоолны нэрт брэндүүдийн дээд талын нийлүүлэгч тул, хэрэглэгчдийн сайн мэддэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд аюулгүй байдлын эрсдэл оршиж болзошгүй байна.

china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих