Цэцэрлэг үүсгэн байгуулагч нь заавал мэргэжлийн хүн байх шаардлагагүй

-25062014-1403673467-1312516315-tsetserlegХувийн цэцэрлэг байгуулах гэж байгаа хүмүүс хаана хандах, юуг анхаарвал зохих талаар НБГ-ын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас тодрууллаа.

-Байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулах хүсэлтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг төрөөс бодлогоор дэмжихээр болсон. НБГ, МҮХААТ-ын хооронд санамж бичиг байгуулаад хэдэн сарын нүүр үзлээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон хувь иргэд цэцэрлэг байгуулах эрмэлзэл нь нэмэгдэж байгаа байх. Хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг хаанаас авдаг юм бэ?
-НБГ, МҮХААТ-ын хооронд өнгөрсөн хоёрдугаар сард санамж бичиг байгуулж, хувийн хэвшлийн байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулахыг бодлогоор дэмжихээр болсон. Шинээр цэцэрлэг байгуулах гэж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж барилга байгууламж боловсон хүчин сургалтын хөтөлбөрөө бэлэн болгоод цэцэрлэг байгуулах хүсэлтээ Нийслэлийн боловсролын газарт гаргах ёстой. Үүний дараа бид хууль журмын дагуу шалгаад зөвшөөрөл өгөх эсэхээ шийддэг.

Цэцэрлэгийн багш бол Монголд хамгийн их эрэлттэй 20 мэргэжлийн нэг шүү дээ. Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр боловсрол эзэмшсэн л бол ажлын байр хангалттай бий.

-Цэцэрлэгийг заавал мэргэжлийн багш хүн байгуулах ёстой юу?
-Үүсгэн байгуулагч бол мэргэжлийн хүн байх албагүй. Харин сургалтын үйл ажиллагаа явуулах, тухайн цэцэрлэгийг мэргэжлийн удирдлагаар хангах хүн нь зайлшгүй мэргэжлийн байх шаардлагатай. Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр боловсрол эзэмшсэн байх ёстой гэсэн үг шүү дээ. Мөн мэргэжлийн багш ажиллана гэсэн шаардлага тавьдаг. Туслах багш нь 3-аас дээш кредит цагийн сургалтад хамрагдсан байх шаардлагатай.

-Шинээр байгуулагдаж байгаа цэцэрлэгүүд энэ шаардлагыг хангаж чадаж байгаа юу?
-Бид төрийн байгууллага учраас хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулах ёстой. Цэцэрлэгийн багш бол Монголд хамгийн их эрэлттэй 20 мэргэжлийн нэг шүү дээ. Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр боловсрол эзэмшсэн л бол ажлын байр хангалттай бий.

-Улсын цэцэрлэгүүд орон тооны эмчтэй байдаг. Хувийн цэцэрлэгүүдэд эмчтэй байх шаардлага тавьдаг уу?
-Хууль журамдаа бол “Эмчтэй ажиллана” гэсэн заалт байдаг. Гэхдээ санхүүгийн хүндрэлээс болоод хувийн цэцэрлэгүүд тэр бүр эмч ажиллуулж чадахгүй байна.

Х.Сайхан

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих