“Петро Чайна дачин тамсаг”-ийн тээвэрлэлтийг зогсоожээ

Авто тээврийн газраас зүүн гурван аймгийн уул уурхайн компаниуд болон, хилийн авто тээврийн шалган нэвтрүүлэх боомтод МХЕГ-ын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтаар “Петро Чайна дачин тамсаг” ХХК-ийн тээвэрлэлтийг зогсоосон байна.

Учир нь тээвэрлэлтийн зам муу, 20 гаруй салаа зам гаргаж, газрын хөрсийг гэмтээж, тоосжилт маш ихээр үүсгэсэн байна. Түүнчлэн өмнө нь шалгалтаар ирэхдээ өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй, тээврийн хэрэгслүүд нь зөрчилтэй, газрын тосны тээвэрлэлтийн гэрээгээ сунгаагүй зэрэг дутагдлаасаа болж тус компанийн тээвэрлэлтийг зөрчлөө арилгаж дуустал тодорхой хугацаагүйгээр зогсоосон аж.

Түүнчлэн энэ үеэр Хятад улсаас Монгол Улс руу тээвэрлэлт хийдэг, 22 жолоочид шалгалт хийхэд 20 нь ямар нэгэн байдлаар зөрчилтэй байжээ.

Д.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих