Гэр бүлийн асуудал хамт амьдрахаас эхэлдэг гэж үү?

couple-fightingХэдий хосууд бие биендээ хайртай дуртай байлаа ч гэсэн хоёр өөр ертөнцөөс нийлж нэг гэрт орж байгаа болохоор амьдралын хэвшил болсон зүйл, зан араншингийн онцлог, үзэл бодлын зөрчилдөөн, өссөн орчин, хүсэл сонирхол, хүмүүжлийн ялгаа гэх мэт зүйлсээс болж өөр хоорондоо дасан зохицож амьдрахад бага зэрэг амаргүй байдаг.

Ингээд чухам юунаас болж жижиг сажиг гэр бүлийн асуудлууд гарч ирж улмаар маргалдахад хүргэдэг болох талаар цухас дурьдая.

-Хоолны амтны асуудал. Жишээ нь: давс их бага, халуун ногоо иддэг иддэггүй…. мэт.
-Ажил дээрээ ихэнх цагийг өнгөрүүлэх,
-Найз нөхөдтэйгээ их наргиж цэнгэдэг бол,
-Үзэх дуртай дургүй нэвтрүүлэг, кино, тэмцээн гэх мэт,
-Дэлгүүрээс сонголт хийхдээ дуртай дургүй өнгө, хэлбэр хэмжээ, загвар…
-Хамт үдэшлэг, уулзалт, хүлээн авалт, хурал цуглаанд явахдаа өмсөх хувцсаа сонгохдоо,
-Яарсан үед эхнэрийнхээ нүүрээ будаж, толины өмнө эргэлдэх, нөхрийнхөө удаан болхи хөдөлгөөнтэй байдлыг тэвчиж чадахгүй байх,
-Гэртээ амьтан тэжээх асуудал,
-Орой ядарч ирэхэд нь хэн түрүүлж ирсэн нь хоолоо хийгээгүй сууж байх,
-Халамж анхаарал тавьж, цаг гаргаагүйгээс,
-Зан араншингийн таарамжгүй байдал. Тухайлбал: хартай харгүй, цэвэрч болхи, нээлттэй хаалттай, хоёулаа огцом ширүүн дүрэлзсэн зантай, эмзэг хэнэггүй, хариуцлагатай хариуцлагагүй, үнэнч туйлваргүй, нийтэч ихэмсэг, соёлтой боловсон танхай балмад гэх мэт өөр хоорондоо эсрэг тэсрэг зан чанаруудаас болдог байна.


URL:

Сэтгэгдэл бичих