“Дугуйн ломбо” дэлбэрчээ
Хошин урлагийн Маск” продакшны уран бүтээлчдийн тоглосон “Дугуйн ломбо”-ны рекламыг санаж байна уу. Тус рекламанд аялал зугаалгын улирал эхэлсэн өнөө цагт хөдөө гадаа явахад хэрэгтэй “Дугуйн ломбо” гээчийг ашиглаж, 30 секундын дотор хагархай дугуйгаа хялбар аргаар нөхөж болно хэмээн сурталчилдаг.
Гэвч хадаглалтын горим алдагдсанаас уу ашиглалтын хугацаа дууссанаас уу “Дугуйн ломбо” дэлбэрэх тохиолдол гарч байгаа аж. Тодруулбал машины арын цонхонд ил орхисон дугуйн ломбо наранд халаад дэлбэрсэн тохиолдол гарсан талаар цахим ертөнцөөр цацагдлаа.
Иймд иргэд “Дугуйн ломбо”-ыг авч явахдаа хадгалалт, ашиглалтын зааврыг чанд мөрдөх ёстойг дээрх үйл явдал харууллаа.
www.uls.mn
URL: