Таны амрах чадвар хэр вэ?
Ажил хийхийгээ аз жаргалд тооцдог хүмүүс бий. Олон цагаар ажилладаг хүмүүс ажлаа түр хугацаанд мартаж жинхэнээсээ амарч сурах хэрэгтэй. Ингэж байж л хүч чадлаа сэлбэдэг.
1. Та амралтын өдрөө гэрээс, хотоос гадна өнгөрөөх дуртай юу?
а/ Үгүй гэрийн ажлаа амжуулах ёстой -1
б/ Хэрэв найз нөхөдтэйгээ бол явж болох юм -2
в/ Боломжоороо үе үе явна -3
2. 3аримдаа гэнэт ямар ч шалтгаангүй уйлмаар санагддаг уу?
а/ Маш хүнд сорилттой өдрийг давсны дараа -2
б/ Би заавал шалтгаантай уйлдаг -3
в/ Тиймээ, ингэх нь бий -1
3. Үзэсгэлэнт байгалийн зургийг хараад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
а/ Аялах хүсэл -3
б/ Үзээгүй юмнаас үүдсэн мэдрэмж -1
в/ Аялалаас ирсэн хүмүүст сонирхол төрөх -2
4. Та гэрийнхээ цахилгаан хэрэгслийг залгаатай орхиод гараад ирлээ гэж бодогддог уу?
а/ Тиймээ олон удаа -1
б/ Цөөн удаа -2
в/ Хэзээ ч тэгдэггүй -3
5. Та цэцэрлэгт хүрээлэнд амарч байхдаа юу гэж боддог вэ?
а/ Үе үе амрах ёстой -2
б/ Явж худалдаа хийнэ -1
в/ Юу ч хийхгүй байх ямар сайхан юм бэ? -3
6. Та гэрийнхээ гадна өнгийг өөрчлөхөөр бол ямар өнгийг сонгох вэ?
а/ Ногоон -2
б/ Хөх -3
в/ Улаан -1
7. Та хамгийн сүүлд хэзээ ном уншсан бэ?
а/ Нэлээд эрт -2
б/ Өдөр бүр унтахынхаа өмнө -3
в/ Санахгүй байна -1
7-11 оноо. Та жинхэнээр амарч ерөөсөө чаддаггүй хүн юм байна. Хотоос хол амарч байсан ч эргэж очоод юу хийхээ бодож л явдаг. Та заавал амрах ёстой.
12-16 оноо. Та амрах үедээ бүхнийг мартаж амьдралд таашаах явдал бий. Харамсалтай нь энэ удаан үргэлжилдэггүй. Үе үе элдэв асуудал толгойд тань эргэлдэнэ. Тайван амрах нь хичнээн чухлыг ухамсарлах хэрэгтэй.
17-оос дээш оноо. Ажлыг тэр дор нь мартах, амрах чадварт чинь атаархаж байна. Та амралтын өдөр бүх асуудлыг мартаад амарсан шиг амарч чаддаг хүн юм байна.
URL: