Нэр бүхий гишүүдийг огцрохыг шаардаж хэвлэлийн бага хурал хийлээ
УИХ- нэр бүхий гишүүдийг огцрохыг шаардаж Хан-Уул дүүргийн иргэн Д.Энхтүвшин Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Түүний үзэж буйгаар бол “УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь өөрийнхөө амаар хүлээн зөвшөөрсөн. Тэрээр бол Ашиг орлогын мэдүүлгээ өгч байхдаа Анандад хууль бус данс байгаа гэдгээ хэлж байсан, Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар санал луйвардаж парламентэд суусан гэх үндэслэлүүдийг дэвшүүллээ. Мөн тэрээр хэлэхдээ иргэдийн ярьж байгаагаар хажуу дахь хууль зөрчигчдөө хэлж шүүмжилж чадахгүй байж доод түвшинийхэнд хариуцлага тооцдог хэмээсэн төдийгүй эдгээрээс гадна УИХ-д суугчидын ихэнх нь хууль зөрчдөг хэмээгээд ер нь ичих булчирхайгүй болсон төрийн түшээдийг өөрчлөх хэрэгтэй.
Монгол Улсын үндсэн хуулийн 1.2-т зааснаар “УИХ-ын гишүүн нь ард түмний элч” гэж заасан байдаг. Тэд ард түмний итгэл хүлээж УИХ-д болоод засгийн эрхэнд суудаг тиймээс хариуцлага хүлээдэг, чадахгүй бол буцааж татдаг байх хэрэгтэй.” хэмээлээ.
ЧОЙ
URL: