Tiger Street Football-2014
ХАМТДАА ХӨЛБӨМБӨГ ХЭМЭЭХ ГАЙХАМШИГТ СПОРТЫГ ӨӨРЧИЛЬЕ
Гудамжны хөлбөмбөгийн хамгийн дуулиант тэмцээн болох Tiger Street Football энэ жил дэлхийн хөлбөмбөгийн од тоглогч Деко болон хөлбөмбөгт хайртай фенүүдтэй хамтран энэ гайхалтай тоглоомыг улам илүү сонирхолтой болгохоор эргэн ирлээ.
Tiger Street Football-2014 хүрээнд Деко хөлбөмбөг сонирхогч фенүүдийн илгээсэн саналын дагуу хөлбөмбөгийн спортын тогтсон дүрмүүдийг өөрчлөн маш сонирхолтой тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээрээ энэ удаагийн тэмцээн Азийн хөлбөмбөг сонирхогчдын овсгоо самбаа, хурд хүч, шинэ зүйлд дасан зохицох чадварыг шалгасан хамгийн анхны, хамгийн сонирхолтой тэмцээн болох юм.
Алдарт хөлбөмбөгчин Андерсон Луйс Де Коза буюу Декогийн талаар товчхон танилцуулахад тэрээр Португалийн багийг 75 удаа удирдан тоглож, Европын Хөлбөмбөгийн Холбооны Аврагуудын Лигт FC Porto, Barcelona гэсэн багуудаас тоглон ялалт байгуулж, тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг гоол хийх боломжит агшинг үүсгэдэг хагас хамгаалагчаар шалгарч байсан билээ.
Деко хэлэхдээ “Хөлбөмбөг бол яахын аргагүй гайхамшигтай тоглоом. Гэхдээ заримдаа хэтэрхий олон дүрэм, хамгаалсан тактик энэ спортын хүлчихдэг. Хэн 0-0 болж тэнцэж дуусдаг уйтгартай тоглолт үзэхийг хүсэх билээ. Би хөлбөмбөгийн фенүүдийн хамт энэ гайхалтай спортыг урьд өмнө нь байгаагүй сонирхолтой үзүүштэй болгомоор байна. Бидэнд үүнийг бодит зүйл болгох боломж олгож байгаа Tiger брэндэд би маш их талархаж байна” гэж ээ.
Tiger Street Football-ийг сонирхолтой болгож тоглоомын дүрэмд өөрийн саналаа оруулахын тулд та www.uncagefootball.com –руу хандан саналаа илгээх боломжтой. Мөн хөлбөмбөгхэмээх спортын юунд хайртай, юунд дургүйгээ чөлөөтэй илэрхийлээрэй. www.uncagefootball.com –р өөрийн саналаа илгээх, мэдээлэл авах, Tiger Street Football-ын талаар найзуудтайгаа хуваалцах бүртээ та оноо цуглуулах бөгөөд хамгийн өндөр оноо цуглуулсан хүмүүс “Декотой тусгайлан уулзаж өдрийн зоог барих эрх” болон бусад онцгой бэлгүүдийг авах боломжтой.
Энэ жилийн Tiger Street Football нь Сингапур, Камбож, Монгол гэсэн 3 улсыг дамнан зохион байгуулагдах бөгөөд тоглолтын дүрэмд оруулах хамгийн шилдэг саналыг тэмцээн бүрийн өмнө сонгон олонд зарлах юм байна. Тоглолтын хуваарийн хувьд хамгийн эхний тоглолт 8 сарын 9-нд Камбожид, удаах нь 8 сарын 23-нд Монголд, сүүлийн шатны тоглолт 9 сарын 6-ны өдөр Сингапурт тус тус тоглоно.
Энэ жилийн бас нэгэн онцлог нь Азийн 3 улсаас тус бүр шилдэг 2 баг мөн Австралийн шилдэг 1 баг, Tiger Street Football-2013-ийн аварга Вьетнамын DatVinh Tien гэсэн 8 шилдэг багуудтэргүүн байрын супер шагнал 40,000 aм.долларын төлөө хоорондоо хүчтэй өрсөлдөх бөгөөд аваргын шагнал урьд урьдны жилүүдийнхээс хамгийн өндөр үнийн дүнтэй нь байгаа юм байна.
ТүүнчлэнTiger брэндийн урилгаар хөлбөмбөгийн дэлхийн хэмжээний од Деко өөрийн биеэр 8 сарын 23нд Монголд болох тоглолтон дээр хүрэлцэн ирэх бөгөөд тэмцээний турш хамт байж, шинэчилсэн дүрмээр хамгийн сайн тоглож буй шилдэг тоглогчийг өөрөө шалгаруулах юм. Монгол, Камбож, Сингапурт тоглогдох тэмцээнүүдийн дараа Tiger Street Football-2014-ийн 8 багаас шилдэг 6 тоглогчийг шалгаруулан тус тоглогчид 9 сарын 6-нд Сингапурт Деко болон түүний нөхөдтэй нөхөрсөг тоглолт хийх юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн Tiger Street Football-ийг урьд урьдын жилүүдийнхээс илүү онцлог болохыг дурьдсан ба “Бид хөлбөмбөг хэмээх гайхамшигт тоглоомыг хүлээснээс тайлан илүү сонирхолтой, илүү үзүүштэй болгохоор зорьж Tiger Street Football-2014-ийг зохион байгуулж байна” хэмээсэн юм.
Tiger Street Football-2014-ийг шууд дамжуулан нэвтрүүлэх албан ёсны түншээр FOX суваг ажиллаж байна. FOX суваг нь дэлхий дахинд болж буй спортын томоохон арга хэмжээнүүдийг газар дээрээс нь сурвалжлан Азийн 300 сая үзэгчдэд шууд дамжуулан хүргэдэг юм.
www.uncagefootball.comболон Tiger Street Football-ийн албан ёсны видео бичлэгүүд2014 оны 7 сарын 14-өөс эхлэн идэвхжин, үзэгчидтоглолтын хамгийн эгзэгтэй агшнуудыг шимтэн үзэж хөлбөмбөгийн юунд хайртай, юунд дургүй болохоо илэрхийлэн бичих боломжтой болох юм.
Декогийн UNCAGEFOOTBALL видео-г доорх линкээр үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Б.Бөртэ-Үжин
Байгууллагын олон нийттэй харилцах алба
Гар утас:99032375
/Хавсралтаар Tiger брэндийн танилцуулгыг үзнэ үү/
Tiger брэнд
Анх 1932 онд үйлдвэрлэгдэн Азийн зах зээлд борлуулагдаж эхэлсэн Tiger брэнд өдгөө шинэхэн өвөрмөц амтаараа дэлхийн 70 гаруй орны хэрэглэгчдийн таашаалд нэгэнт нийцжээ.
1939 онд анхны шагналаа авснаас хойш олон улсын тавцангаас авсан шагналын цуваа тасраагүй байна. 1990-ээд оны эхээр Tiger брэнд чанараараа олон улсад маш эрчимтэй танигдаж дэлхийн томоохон хэмжээний 50 гаруй уралдаан тэмцээний шилдэг шагналуудыг авсан байдаг. Зөвхөн Ази төдийгүй барууны орнуудын, тэр дундаа Европ, Америк, Австралийн чанарыг эрхэмлэгч хэрэглэгчид өнөөдөр Tiger брэндийг сонгон хэрэглэх болсон байна.
Үйлдвэрлэгдсэн цагаасаа эхлэн Tiger брэнд бусад шар айргийн брэндүүдээс илүүтэйгээр дэлхийн алдартай сонин сэтгүүлд сайшаагдан бичигдсэн байдаг. Жишээлбэл Вашингтон сэтгүүлээс явуулдаг зуу зуун шар айргийг харахгүйгээр амтлан шилдгийг тодруулдаг уралдаанд Tiger брэнд шилдгээр шалгарч байсан удаатай.
Тigerбрэндийн амжилтаас дурьдвал 1998 онд Олон улсын шар айраг үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Шар айраг үйлдвэрлэгчдийн Оскарын шагнал, Европ маягийн пильснэр шар айргийн төрөлд алтан медаль, 2004 болон 2010 онуудад шар айргийн олимп гэгддэг тунгалаг шар айргийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээсхошой алтан медаль, 2008 онд Шинэ Зеландад зохиогдсон дэлхийн шилдэг тунгалаг шар айраг шалгаруулах тэмцээнээс мөн алтан медаль, BrewNZ – 2011 тэмцээний алтан медалийн эзнээр тодорч байсан.
2004-2006 онуудад Их Британий шилдэг брэндүүдийн нэгээр нэрлэгдсэн бөгөөд үүгээрээ Tiger брэнд нь Их Британид тэргүүлэх брэндийн 1 гэдгээ маргаангүй баталсан юм.
URL: