Төрсөн эхийгээ зодож хөнөөсөн этгээдэд 15 жилийн ял оноов
Өнгөрсөн гуравдугаар сард Б гэгч нь согтуугаар өөрийн төрсөн эхийг зодож бие махбодид нь олон тооны гэмтэл учруулан, харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Уг хэргийг сум дундын 14-р шүүх 2014 оны 07-р сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч П.Б-г бусдыг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 15 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
URL: