Г.Ундармаа удахгүй уран бүтээлдээ эргэн орно

d14d35bf91a7f892original“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа сүүлийн үед хамтлагийнхаа шоу тоглолтуудад оролцохгүй байгаа. Хүмүүс үүнийг янз бүрээр тайлбарлаж байсан бөгөөд түүнийг продакшны захирал Бооёотой маргалдсанаас хамтлагаа орхисон гэх яриа тарсан юм. Тэгвэл жүжигчин бүсгүй энэ талаар тайлбар хийжээ. Тодруулбал тэрээр “Хамтлагаасаа түр чөлөө авсан байгаа. Удахгүй уран бүтээлдээ эргэн орно” гэсэн байна.

Жүжигчин Г.Ундармаа өнгөрсөн хугацаанд “Итгэлийн танхим-1” төслөө амжилттай хэрэгжүүлж Клиникийн нэгдүгээр эмнэлэгийн хүлээлгийн танхимийг засч тохижуулсан юм. Харин одоо тэрээр “Итгэлийн танхим” төслөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үргэлжлүүлж байна.

Ингээд олон мянган хүнд итгэл, урам зориг хайрласан сайн үйл бүтээж буй жүжигчин бүсгүйдээ амжилт хүсье.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих