П.Энхмөнхөд хүчиндүүлсэн эмэгтэй ноцтой баримт дэлгэлээ
“Мон-Эрдэнэ” группын захирал, уяач Пунцагбалжирын Энхменхийн талаар таагүй мэдээлэл цацаж өөрийг нь хүчиндсэн хэмээн нийтэд зарласан Г.Дэлгэрмаа өнөөдөр өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ. Мөн П.Энхмөнх олон нийтийн сүлжээгээр “Би тийм хэрэг хийгээгүй” гэж байгаа боловч үнэн хэрэгтэй Г.Дэлгэрмаагаас уучлалт гуйж утсаар ярьсан бичлэгийг ч мөн оруулсан байлаа.
Тэрбээр бичихдээ “П.Энхмөнх нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний едер СБД гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт ажил хэргийн шугамаар гэж уулзсан эмэгтэйгээ тухайн эмэгтэйн ажлын байранд, сарын тэмдэг ирсэн vед нь хvч хэрэглэн бэлгийн дур хvслээ хангасан нь Цагдаагийн мерден байцаалтаар дервен удаа нотлогдон Эрvvгийн хуулийн 126.1 буюу Хvчингийн зvйл ангиар таван жил хорих ял тооцогдсон. Гэтэл Тойргийн 1-р прокурорын газрын хяналтын прокурор П.Менхцэцэг нь албан тушаалын байдлаа урвуулан эсвэл хээл хахуульд автан vгvй бол тус хэрэгт хамгийн сvvлд хийгдсэн ажиллагаа буюу холбогдогч нарын Сэтгэцийг шалгах ажиллагааны vр дvнд П.Энхменх нь Сэтгэцийн еерчлелттэй гэсэн тодорхойлолт гарсан бол Эрvvгийн хуулийн 75-р зvйл ангиар ял тооцохгvй гэх мэт vл мэдэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгvй болгосон байна. Миний зvгээс Уг процесст холбогдох гомдлоо АТГ гэх мэт дээд шатны байгууллагад хандан бичсэн байгаа. Энэхvv бичлэг нь 2013.10.15-ны едер Энхменх еерийн 99115419 дугаарын утаснаас надруу залган ярьсан ярианы бичлэгээс авсан. П.Энхменх хуулиар сургууль тегссен, мен емне яг энэ хэлбэрийн удаа дараагийн vйлдлээ тохирох хэлбэрээр дарж гаршсан шинжтэйгээр маш сурцтай ярьж байсан бегеед эхэндээ намайг ална, би чамайг танихчгvй гэж ярьж байсан бегеед Цагдаагийн газрын гадаа байна, надад чиний vйлдлийн чинь бичлэг байгаа гэж хэлэхэд тэрээр vйлдлээ баталж надаас уучлалт гуйсан хэсэг нь энэ байна. Эрvvгийн хvнд гэмт хэрэг хийчихээд уучлаарай гээд енгердег юм бол хууль гэж байгаад яах юм бэ. Сэтгэцийн евчтэй юм бол энэ хvнээр удаа дараалан ийм vйлдэл хийлгvvлээд сул явуулаад байж болдог юмуу?!! Надаас гадна олон хохирогч байхад хуулийнхан яагаад энэ хvний vйлдлийг дарж хэргvvдийг нь хаасаар байдаг юм бэ?!!! Энэ улсад Эмэгтэйчvvдийн эрх гэж байна уу?! Шудрага ёс хаана байна вэ?!!! Та бvхэн энэ бичлэгийг шудрага ёсны vндсэн дээр цааш тvгээж нийгэмд сэрэмжлvvлэг болгоно уу” хэмээсэн байлаа.
URL: