Э.Бат-Үүлд 40 мянгат чухал уу, төсвийн мөнгө чухал уу
Өнгөрсөн 14-ний өдөр нийслэлд хоёр ч газар гал гарсан. Нэг нь Баянгол дүүрэг, “Модны 2”-т байрлах Монгол, Солонгосын хамтарсан “МК Интернэшнл” компанийн байранд гарсан бол нөгөөх нь хотын төвд буюу олны нэрлэж заншсанаар 40 мянгатын 40-р байранд /ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын байр/ гарсан. Тэгвэл өнөөдөр 40 мянгатын бас нэгэн байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг зоогийн газарт өнөөдөр мөн л гал гарлаа. Харин өмнөх шигээ Э.Бат-Үүл дарга дахиад л давхиж очиж, оршин суугчидтэй уулзсан уу, яасан сайн мэдэхгүй юм. Эсвэл дахиад л байшинг засах тухай нийслэлийн удирдлагуудтай хурал хийх үү.
Өмнөх удаад Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, 40 мянгат орчмын орон сууцанд гарсан галын дараа яаравчлан дээвэрт нь төмөр рам зангидаж, дээврийн хучилтыг хийж өгсөн гэнэ лээ. Түүгээр ч зогсохгүй нийслэлийн төсөвт барилга, байшин сэргээн засварлахад 700 сая төгрөг төсөвлөсөн аж. Хамгийн гол нь Э.Бат-Үүл дарга эдгээр барилгыг буулгаж, хөгжиж байгаа хотын шинэ дүр төрх болгох ёстой атал, оршин суугчидтай нь уулзаж, их хэмжээний гарз учирсан аятай юу хүсэж байгааг нь асууж байх.
Ер нь бол эдгээр айлууд даатгалтай бол даатгалаас авсан мөнгөөрөө засуулах ёстой. Үгүй бол өөрсдөө л аргаа олох ёстой юм. Хотын удирдлагууд ч тэр энэ банзан дээвэр, суулт өгсөн өгөр ханатай байшингуудын эздэд толгой бөхийгөөд байх учиргүй. Байшинг нь нураагаад оронд нь хувийн хэвшлийн компаниар 16 орчим давхар байшин бариулаад эхний дөрвөн давхарт нь оршин суугчдыг нь оруулаад бусад давхарыг нь зарж, олсон мөнгөө байшин барьсан компани гаргасан зардалдаа авч болно. Ингэвэл төрөөс нэг ч төгрөгний зардал гарахгүйгээр асуудал шийдэгдэнэ. Тэгээд ч хот төлөвлөлтөд хамгийн их тээр болж байгаа объектуудын тоонд энэ байшингууд орж байгаа нь үнэн. Мөн шинэчилж барих болзолыг иргэд зөвшөөрөхгүй байлаа ч гэсэн төсвийн мөнгөнөөс үрж, айлуудын гэр орныг засаж өгөх албагүй юм.
Эдүгээ хотод газар шиг үнэтэй юм алга. Бас газар шиг ховор ч юм алга. Бүр сүүлдээ хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарладаг газрыг ч барилгын компаниуд эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэйгээр булаан авдаг болов. Эхнээсээ хотын хуучин дарга нар ялд унаж байна.
Хот байгуулалт буулгахаас эхэлнэ гэж үг бий. Харин эрх бүхий хүмүүс, хот, улсыг удирдаж байгаа, хөгжил, бүтээн байгуулалтад хөтлөх ёстой хүмүүсийн амнаас энэ үг гарахгүй байгаа нь улс төрийн албан тушаалдаа үлдэхийн тулд амь аргацаасан ажил хийсээр байдгийг харуулж байна.
- See more at: http://city.time.mn/content/47691.shtml#sthash.ITS5JITT.dpuf
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гүй ээ мөн гуцаж өгжээ бас. Улаанбаатарт ганц хуучин хэлбэр төлөвлөлтийг нь харж болох анхны түүхэн газрыг хөгжилд саад болж бга гэчижээ.Газарт шунасан гарууд л дандаа 40 мянгат руу дайрж бдаг.Одоо тэгээд явган хүнии ч замгүй хэдэн 16 давхар шавраа тэнд чигжих санаатай гуцваа. Яаж ч захиалж юм бичээд хэрггүй ээ мэдээд бна санааг чинь