Яагаад таны нойр хулжаад унтаж чадахгүй байгаагаа мэдэх үү?

1rd7c7epШөнө орой болсон хойно хоол иддэг бол: Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд ачаалал өгч улмаар шөнөжин ходоод ажилласнаар хангалттай унтаж чаддаггүй.

Унтахын өмнө архи дарсны зүйл хэрэглэдэг бол: Архи дарс нь стрессийн гормоныг бий болгодог бөгөөд хэсэг хугацааны дараа мэдрэлийн системийг сэргээж өгдөг.

Унтахын өмнө янз бүрийн жимс жимсгэнэ иддэг бол: Хулуу, тарвас, өргөст хэмх, усан үзмийг унтахын өмнө их хэмжээгээр идвэл эдгээр жимснүүд нь шээс хүргэж, шөнө дунд байн байн сэрээдэг.

Унтахаар хэвтэж байхдаа зурагт үзэж ном уншдаг бол: Ингэх нь мэдрэлийн эсүүдийг сэргээн ачаалал өгдөг тул нойр хүрдэггүй.

Унтахын өмнө хэт хөдөлгөөнт дасгал хийдэг бол: Гимнастикаар хичээллэх, гантель өргөх, хөзөр болон компьютерийн тоглоом тоглох нь мэдрэлийн системд ачаалал өгч, нойрыг улам сэргээдэг.

Хэрэв унтахын өмнө элдэв юм боддог бол: Амьдралын янз бүрийн төвөгтэй асуудал, гэр бүлийн хэрүүл маргаан, гомдол гутрал хийгээд элдэв таагүй зүйлсийн талаар бодож, толгойгоо гашилгах хэрэггүй. Ингэх нь мэдрэлийн эсүүдийг ядраан биед сөргөөр нөлөөлдөг.


URL:

Сэтгэгдэл бичих