Дуурийн театр Ц.Оюунгэрэл сайд, Ч. Мөнхзул нарын хувийн компани боллоо

7878878ДБЭТ хэмээх их айл өнөөдөр хөл толгой нь мэдэгдэхгүй, морь унасан толгойгүй хүн мэт болоод байна.
Аливаа улс орны хөгжлийн нэг чухал үзүүлэлт нь сонгодог урлаг тэр дундаа дуурийн урлаг хэр хөгжсөн, хэр хүчирхэг байна вэ гэдгээр нь дүгнэдэг дэлхий нийтийн жишиг байдаг аж.  Манай улсын хувьд сонгодог урлагийнхаа энэхүү төрлөөр дэлхийн данснаас арчигдахад тун ойрхон болоод байгаа тухай сонгодог урлагийн шүтэн бишрэгчид ярих болжээ. Ингэж хэлж буйн учир нь мэргэжлийн бус захирал дуурийн театр хэмээх  их айлыг удирдаж, хөл толгойг нь алдагдуулж, бантан жонхууг нь хутгаж, хувийн компани мэт авирлаж байгаа болохоор тэр гэнэ. Тодруулбал, өнөөдөр театрын даргын суудалд залраад байгаа  Ч.Мөнхзул гэгч нь даргын үүрэг гүйцэтгэгчээр  албан бусаар томилогдон ажиллаж байгаа аж. Харамсалтай нь тэрээр албан бус эрх мэдлээ хэтрүүлэн, дураараа дургиж өөрийг нь эсэргүүцсэн хүн бүрийг толгой дараалан халж, театрыг ерөнхий найруулагч ч үгүй болгочихоод байгаа бололтой. 1996 оноос хойш театрын найруулагчаар ажилласан Г.Эрдэнэбаатар  ерөнхий найруулагч “Ажил мэдэхгүй, дуурийн урлагийг ойлгохгүй хүн энэ их айлыг удирдаж болохгүй” гэж  шинэ удирдлагынхаа үнэнийг нь хэлсний төлөө ажилгүй болсон бодит жишээ байгаа аж. Түүнчлэн албан бус томилгоогоор ирсэн даргад таалагдаагүй учраас н.Баасандалай,  н.Алимаа, н.Сарантуяа, н.Энхбат, н.Ганчимэг зэрэг 20 гаруй уран бүтээлчийг театраас хөөжээ. Нэг насаараа шахам урлагийн төлөө зүтгэсэн хөгжимчин, дуучин, найруулагч, балетчид ийнхүү хоёр дахь гэр болсон театраа орхих болсон нь сонгодог урлагийн түүхэн дэх нэгэн том хар толбо болж байгааг учир мэдэх хүмүүс халаглах болсон байна.
Угаас шинэ баян цээж өвчтэй гэдэг үг ч бий. Үндэсний телевизэд энгийн л нэг найруулагч байсан хүн гэнэт өндөр албан тушаалд томилогдсон нь ийнхүү үүлэн дээгүүр нисэх боломж болж, газардах бодолгүй туйлж байгаа нь цаашдын хор уршиг хэр байх нь нүднээ ил болсон аж.
Ч.Мөнхзул өөртөө таагүй хандсан болгоныг халж, оронд нь ДБЭТ-аас гарсан А.Дашпэлжээ мэтийн хүмүүсийг ажилд аваад зогсохгүй хүний нөөцийн мэргэжилтнээр наймаачин эмэгтэйг авч ирсэн гэнэ. Түүгээр зогсохгүй даргаар үлдэх гэж улайрсан Ч.Мөнхзул “Ч.Мөнхзул даргыг жинхэлж өгнө үү” гэсэн хүсэлт дээр гарын үсэг зур гэж театрын уран бүтээлчдэд  шахалт үзүүлж яваа гэнэ.
Өнгөрсөн хавар дуурийн театрын сонгон шалгаруулалт болж, энэ сонгон шалгаруулалтад нь ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ У.Далантай шалгарсан аж. Эх урлагт хийсэн бүтээснийг нь ч, шалгаруулалтад нэгдүгээрт бичигдсэн хуулиараа ч дуурийн театрын даргаар У.Далантай ажиллаж байх ёстой байсан гэнэ. Гэтэл салбарын сайд Ц.Оюунгэрэл “Энэ албан тушаалд ерөнхийлөгчийн хүнийг тавихгүй бол болохгүй” гээд өнөөх хатагтайг жинхэнэ дарга болгохоор хөөцөлдөж яваа гэнэ. Ч.Мөнхзул ч юм л бол “Би ерөнхийлөгчийн хүн” гэж цээжээ дэлдэж томорч суудаг нь уран бүтээлчдийн хийгээд сонгодог урлагийн тогооныхны дургүйцлийг хүргэж, урлагт арын хаалга тохирдоггүй юм хэмээн хариу чулуудахад хүргэж байгаа юм байх.
Үнэндээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ц.Оюунгэрэл, Ч.Мөнхзул хоёрын ингэж нэрийг нь барьж байгааг мэдэж ч байгаа юм уу, үгүй ч юм уу.  Сайн хүний нэрийг 13 удаа худалдаж иднэ гэдэг л болоод байгаа юм билүү.
Ямартай ч дуурийн театр гэдэг их айл хоёр хүүхний хувийн компани шиг болж их урлаг гундаж байна.  Эрх биш улсын тэргүүн нэг юм бодох байлгүй гэж найдахаас.
Э.Оюу


URL:

Нэр: боргил Огноо: 21 October 2015

энэ оюунгэрэл гэдэг хүн урлагийн салбарын нэгэнд жаранд гай тарих юм хийчихээд алга болдог байна ш ээ

Сэтгэгдэл бичих