Ц.Мөнхбаярын бие муудсан гэдэг нь худлаа гэв

Ц.Мөнхбаяр“Гал үндэстэн” болон Монголын гол нууруудын нэгдсэн холбооноос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Гал үндэстэн” холбооны тэргүун Ц.Мөнхбаярын бие муудсан гэдэг нь худлаа гэв. Харин эрүүл хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ гэх нэрийдлээр өнгөрсөн баасан гаригаас бямбад шилжих шөнө ШШГЕГ-ын Зайсан дахь 401 дүгээр ангид авчирсан нь хардлага төрүүлж байгааг онцлов. Энэ үеэр тус холбооны гүйцэтгэх захирал М.Баатархуяг “Дарханы хорих ангид хоригдож байгаа С.Дашцэрэнгийн биеийн байдал муудаж, наадмын өдрүүдэд эмнэлэгт хэвтсэн. Онош нь тодорхойгүй бөгөөд өвчин намдаах тарианаас болж баруун өгзөг нь мэдээгүй болсон. Мөн Ж.Ганболдын бие муудсан байхад арга хэмжээ авахгүй байгаа.

Харин Хархорин сум дахь хорих 423 дугаар ангид шилжүүлсэн манай холбооны тэргүүнийг эмнэлгийн үзлэгт хамруулах шалтгаанаар Улаанбаатар хотод авчирсан. Тэрбээр эрүүл учир эмнэлгийн үзлэгт орохгүй гэсэн байр суурьтай байгаа” хэмээн ярьсан юм.

 

Б.ДАВАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих