Б.Гарамгайбаатар өөрийг нь сүрдүүлсэн хүнийг “уучилжээ”

-19062014-1403163970-1653479707-garamgaibaatarСаяхан УИХ-аар Газрын тухай багц хуулийг хэлэлцэж байх үед нийгмийн зүгээс нэлээдгүй эсэргүүцэл гарч, санаачлагч гишүүд рүү хандсан уур уцаартай мессэж ирж байгаа талаар хэсэгтээ л шуугисан.

Зарим хүмүүс “УИХ-ын гишүүнийг ална” хэмээн сүрдүүлсэн гэх мэдээлэл ч цацагдаж байв.

Сүрдүүлэгт автсан гэх УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ч мэдээлэл хийж байсан юм. Харин эцэст нь энэхүү хуулийн төслийг Засгийн газар эргүүлэн татсанаар энэ дуулиан хэсэгтээ намжсан.

Тэгвэл Б.Гарамгайбаатар гишүүнийг сүрдүүлсэн гэх иргэн албан бичгээр уучлалт гуйсан гэнэ. Мөн мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гомдлоо буцаан татаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, өнөөх иргэнийг “уучилжээ”.

ТЕГ-аас гишүүний гомдлын дагуу тухайн иргэнийг шалгаж, Б.Гарамгайбаатар гишүүний утас руу санаатайгаар бус харин санамсаргүй байдлаар мессэж илгээсэн болохыг тогтоожээ.

Монголын мэдээ


URL: http://www.fact.mn/178019.html

Сэтгэгдэл бичих