Атаархуу зангаа хэрхэн яаж хянах вэ?

ataarhah-zanСэтгэл зүйчдийн тогтоосноор бол бидний таагүй асуудлуудын ихэнх хэсэг нь өөртөө итгэлгүй байдлаас үүсдэг ажээ.

Атаархал нь ч бас үүнд хамаатай гэнэ. Бид бүхэн өөрсдийгөө бусадтай харьцуулсны эцэст үр дүн нь таагүй гардаг билээ. Нэн ялангуяа эмэгтэйчүүдийн дунд иймэрхүү үзэгдэл нилээд түгээмэл байдаг.

Тэгвэл атаархуу зангаа барьж тогтоохын тулд яавал дээр вэ?
• Хэрэв бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байгаа тохиолдолд өөрийгөө бусадтай харьцуулах явдал гарч ирэхгүй юм. Үргэлж өөрийгөө “дахин давтагдашгүй цорын ганц хэмээн” итгүүлж байх хэрэгтэй. Ингэж байж таашаал авч, илүү эрч хүчтэй байх болно. Уг нөхцөл байдлыг бий болгохын тулд өөрийгөө боловсруулаарай.

• Ер нь гадаад төрх, ухаалаг байдал, зан араншингийн онцлог шинж нь өөрийгөө хүндэлж буйгаа мэдрэх хамгийн гайхалтай арга юм.

• Гэхдээ атаархал нь дотроо зөв, буруу гэж хоёр янз байдаг. Зөв атаархал нь хүнд өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц болж өгдөг төдийгүй урагшаа давшихад хөдөлгүүр болдог сайн талтай юм. Харин буруу атаархал нь хүнийг хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй.

• Нууцлагдмал тагнуулчийн амьдралаар амьдрах нь гайхалтай мэт санагдаж болох ч эцэстээ харьцааны хөгжилд ямар ч тус нэмэр болохгүй юм. Иймд хүслээ хянаж байхыг зөвлөх байна.

• Дашрамд хэлэхэд атаархуу зан нь үргэлж гэнэтийн, санамсаргүй байдлаар ирдэг. Гэхдээ өөрөө аяндаа устаж үгүй болдог. Хамгийн гол нь энэ боломжийг өгөх хэрэгтэй.

• Атаархах сэтгэлийнхээ үндсийг таслаж чадахгүй бол өөрийгөө тамлаж зовоох болно.

• Атаархах сэтгэл өчүүхэн төдий төрөх аваас хөгжим сонсох, салхинд гарах, спортоор хичээллэх гэх мэт аргыг хэрэглэж мартах хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих