БАЛГАСАА БАРИЛГА БОЛГУУЛЧИХААД БУЛААХ УУ
Оюутолгойн гэрээ сураггүй, Тавантолгойн нүүрс “үнэгүй” байхад буюу одоогоос 10 жилийн өмнө хэвлэлийн хуудаснаа нэгэн зар тавигджээ. Төр өмчөө арчилж чадахгүйд хүрээд, бас багахан ч атугайгаар төсвийн орлогоо нэмэх зорилгоор “Их тэнгэр” цогцолборт байрлах 24 дүгээр байрыг хашаагаар тусгаарлан түрээслэхээр шийдсэн байна. Энэ бол 2004 он.
Эхэндээ тендер зарлаж, сонгон шалгаруулалтаар энэ барилгыг түрээслэхээр төлөвлөсөн ч үнэндээ гадаад, дотоодын нэг ч компани тухайн үед тэр барилгыг нь тоож сонирхоогүй юм билээ. Яагаад гэвэл, 24 дүгээр байр гэдэг нь тухайн үед Монголын барилгачид бариад 40 гаруй жил болчихсон, 1990 оноос хойш ашиглалтгүй, хийгдэх ёстой урсгал засварууд нь хийгдээгүй учраас дээвэр, хана, шал, цахилгаан, сантехник гэж авах юмгүй, балгас болчихсон байсан юм байна. Ер нь ийм барилгыг тэр үед хэн ч сонирхож өндөр түрээс төлж ашиглах вэ дээ. Хэвлэлд өгсөн зар нь сонины хуудастайгаа хамт шарлах дөхөөд байж.
Харин 2004 оны долдугаар сарын 15-нд нөгөө балгас болчихсон барилгаа “Номин Холдинг” компанид түрээслэхээр тохиролцож, тухайн үеийн Төрийн тусгай хамгаалалтын газар, Төрийн өмчийн хорооныхон түрээслэх эхний гэрээ байгуулсан аж. Төрийг үргэлж муу менежер гэж ярьдаг бол тэгэхэд төр сайн менежер шиг гэрээ байгуулж чадсан юм билээ. Хэн ч бодсон нурж унах гэж буй барилгаа бүтэн сэргээн засварлуулж, тэгээд дээр нь сар бүр өндөр түрээс авах гэрээ байгуулж чадсан гэхээр төрийг сайн гэрээ байгуулсан гэхээс өөр юу гэх вэ.
Ингээд 2006 онд байгуулсан 2 дахь гэрээ ёсоор энэхүү барилгыг “Номин холдинг” компани 2024 он хүртэл 18 жил эзэмшин ашиглахаар болж, хөрөнгө оруулалт засвар үйлчилгээ үргэлжлүүлэн хийснээр бассейн, билльярд, фитнесс, теннис, мини кинотеатр, хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж бүхий арван хэдэн айлын тохилог орон сууцны цощолбор болгожээ. Гэрээ ёсоор энэ цогцолборыг төр хамгаалахаар байсан ч өнгөрсөн 4-р сарыг хүртэл огт хамгаалалт гаргаагүй байжээ. Гэтэл 2007 онд Төрийн Өмчийн Хорооноос 2015 оныг дуустал хугацаанд түрээслэхээр өөрчлөн, гэрээг шинэчлэн байгуулжээ.
Шинэчилсэн гэрээний хугацаа дуусаагүй байхад энэ оны гуравдугаар сарын 20-нд Төрийн өмчийн хороо байгуулсан гэрээгээ дангаар цуцалсан шийдвэр гаргасан байна. Анх балгас болчихсон байсан барилгад хөндлөнгийн аудитын байгууллагаас шалгаж, тогтоосноор 1.2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дээр нь жил бүр 100 гаруй сая төгрөгийн түрээсийг Төрийн тусгай хамгаалалттын газарт төлсөн гэхээр нийтдээ бараг л 2.3 тэрбум төгрөгийг “Номин Холдинг” ХХК халааснаасаа гаргаж зарцуулчихсан байна.
Энэ талаар “Номин Холдинг” компанийн Эрх зүйн газрын дарга П.Даваадорж ‘Төрийн тусгай хамгаалалтын газрынхан шүүхийн шийдвэргүйгээр хүний эрх зөрчиж байна. Төрийн өмчийн хороо ч биднийг байгуулсан гэрээгээ ганц ч удаа зөрчөөгүй, улсад түрээсийн төлбөр гэж 1 тэрбум 71 сая төгрөгтөлчихсөн, дээр нь 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байхад гэрээгээ ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр дангаар цуцална гэсэн. Үнэхээр гэрээгээ цуцлах гэж байгаа бол Иргэний хууль, гэрээний холбогдох заалтыг үндэслэн биднийг хохиролгүй болгох шаардлага тавьсан. Энэ тухай Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд одоогоор шүүх хурал товлогдоогүй. Гэтэл шүүхийн ямар ч шийдвэргүйгээр Төрийн тусгай хамгаалалтын газрынхан барилгаас хөөж, цэвэр ус, тог цахилгаан тасалж, нэвтрэхийг хориглоод байна” гэлээ.
Нийслэлийн засаг дарга, БШУ-ны яам, Мэргэжлийн Хяналтьш тусгай зөвшөөрөлтэйгөөр ажиллуулж байсан хүүхдийн цэцэрлэг өдгөө хориотой бүс болон хувирчээ. “Номин кидс” цэцэрлэгийн эрхлэгч Г.Нарангэрэл “Манай цэцэрлэг 57 хүүхэд хүлээн авах зөвшөөрөлтэй, одоогийн байдлаар 40-өөд хүүхэдтэй. Гэтэл цэцэрлэгтээ ирсэн хүүхдүүдийг оруулахгүй гэж зуны бүгчим халуунд 2-3 цаг зогсоож байгаад буцаасан тохиолдол нэг бус удаа гарлаа. Хамгийн гол нь манай барилгын цэвэр усыг 7-р сарын 01-нд хаачихсан. 7-р,сарын 13-нд тог цахилгаан тасалсан. Тэнд байгаа гадаад, дотоодын оршин суугчид, түрээслэгчид, цэцэрлэгийн хүүхдүүд хэрэглээний ус, тог цахилгаангүйгээр Хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн орчинд амьдарч, ажиллаж, хүмүүжих болж байна. Дээр нь Төрийн тусгай хамгаалалтын буутай харуулууд тэнд ажиллагсад биднийг “дээрээс оруулж болохгүй гэсэн гэдэг” ганц тайлбартайгаар нэвтрүүлэхгүй байна гэж” байв.
Үнэхээр ямар ч буруугүй иргэд, хүүхдийг цэвэр ус, тог цахилгаанаар хангахаас зориуд санаатайгаар татгалзаж байгаа нь Төр Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, НҮБ-ын гишүүн орны хувьд нэгдэн орсон конвенцуудаа зөрчиж буйг хуульч П.Даваадорж хэлж байлаа.
Хууль эрх зүйн ямар ч зохицуулалтгүйгээр, ерөөсөө л “ДАРГА” чиглэл өгсөн гэдэг үгээр халхавчлан ийнхүү тэнд амьдарч байгаа иргэд, цэцэрлэгийн хүүхдүүдийг уух усгүй болгон, хувийн хэвшлээ гудамж руу хөөсөн нь Төрийн өнөөгийн нүүр царай. Хамгийн гол нь энэ бүх үйл явдал Шинэчлэлийн Засгийн газрын өнгөн дээр, Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тэг дунд нь, бизнес эрхлэгчдээ дэмжих Ерөнхий сайд Н.Алтанхуягийн амлалттай зэрэгцэн өрнөж байгаа нь бүр гайхмаар.
Эдийн засгаа эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих Ерөнхий сайдын амлалт, шинэчлэлийн Засгийн газрын зорилго яаж яваад бүдгэрчихэв ээ. Уг нь бизнес эрхлэгчдээ дэмжиж, тэднийхээ түшиг тулгуураар босч ирэх нь Засгийн газрын зорилго биз дээ. Эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх гарц нь ердөө л энэ шүү дээ. Гэтэл Ерөнхий сайдыг амласнаа биелүүлэх гэж, ажлаа босгох гэж явах зуур ямар “ДАРГА” нь энэ бүхнийг хийгээд байна вэ. Учир мэдэх хүмүүсийн яриагаар бол Ерөнхий сайдьш шууд харьяа Тагнуулын ерөнхий газар, түүний Төрийн тусгай хамгаалалтын газрынхан ийнхүү хуулийг гууль болгож байгаа бололтой. Тэр тусмаа “Шинэчлэл бол сэтгэл гаргаж хийх ажил” гэж амласан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн харьяа агентлагууд нь иймэрүү байдлаар асуудалд хандвал “ЭЗЭН-100″-гаас үр дүн хүлээх хэрэггүй бололтой.
„Яагаад гэвэл, тэд ямар ч хуулийн үндэслэлгүйгээр, тодорхой тайлбаргүйгээр “Номин Холдинг”-оос эзэмшин ашиглаж буй барилгыг нь гэрээгээ зөрчин булаахдаа соёлт
нийгэмд байхгүй ус, цахилгаан таслах, хөл хорио тогтоох арга хэрэглэж буй нь аймшигтай.
Уг нь гэрээг дангаар цуцалсан Төрийн Өмчийн Хорооны шийдвэрт ч гэсэн 9-р сарын 30-ны дотор багтаан, хамтарсан комисс томилон тооцоо нийлж, хүлээн авахаар заасан байгааг үл хайхран ингэж муйхарлан дайрч байна. Тэр шийдвэрийнхээ дагуу албан ёсны комисс томилж, гэрээнд зааснаар “… хэрэв гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал түрээЬюгчид оруулсан хөрөнгө оруулалтын үнийг нөхөн олгох, учирсан хохирлыг нь барагдуулах үүрэг хүлээнэ” гэж байгааг яагаад биелүүлж болохгүй байна вэ.
‘ Энэ бүхний гол шалтгааныг тайлбарлан хэлэх ёстой ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар “Бид төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа явдалтай тэмцэж байна. Анхнаасаа би энэ албан тушаал дээр очихдоо төрийн өмчийг эзэнтэй болгох гэсэн зорилтыг тавьсан. “Номин Холдинг”-н тухайд бидэнтэй үүссэн асуудал байхгүй, харин тусгай хамгаалалтын газарт цэцэрлэг ажиллуулахгүй гэсэн маргаан үүссэн юм шиг байна лээ, Төр өмчөө алдах гээд байгаа учраас зөв менежмент хийсэн гэх мэтээр орооцолдсон тайлбар гэхэд хэцүү зүйлийг дээрх асуудалтай холбогдуулан телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Тухайн тусгай хамгаалалттай газарт бусдад түрээслэдэг хэд хэдэн обьект байдаг ямар ч асуудалгүй амьдарч, ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг тухай тэрээр дурссангүй.
Тэгэхээр асуудлын гол нь төрийн тусгай хамгаалалтын газарт ажилладаг цэцэрлэгтээ ч биш гэдэг нь бодоход л ойлгомжтой байгаа юм. Чухам төр түрээсэлсэн өмчөө яагаад алдах гээд байгаа, ямар зөв менежмент хийж хэнд өгөх гээд байгаа нь тун бүрхэг хэвээр байна. Ганц л ойлгомжтой байгаа зүйл нь Тухайн обьект хэн нэгний сонирхлыг ихээр татсан, “Номин Холдинг”-ийнхон тэрхүү обьектийг “хэтэрхий” сайн тордсон нь маш сайн ойлгогдож байна.
Маргааныг шүүх хагалаагүй, хэн ч шийдээгүй байхад төрийн нэрээр далайлгаж байгаа нь яаж ч бодсон тэдний буруу. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч бас нэгэнтээ төр өмчдөө эзэн байх ёстойг, төрийн өмчийг эзэнжүүлэх тухай ярьсан удаатай. Гэхдээ төрийн өмчийг эзэнжүүлж байгаа нь энэ гээд төлбөрийг нь төлөөд түрээслэж байгаа аж ахуйн нэгжийг хугацаанаас нь өмнө байрнаас нь хөөнө гэдэг байж боломгүй үйлдэл.
Энэ талаарх хэвлэлийн бага хурлын үеэр “Номин Холдинг”-ийн Эрх зүйн газрын дарга П.Даваадорж “Эдийн засаг хүнд, төсвийн орлого багагүй хэмжээгээр тасарч байгааг бид мэдэж байгаа. Иймээс уян хатан байдлаар асуудлыг зохицуулах боломжтой ч гэж манай компани үзэж байгаа” гэдгийг дурьджээ.
“Номин Холдинг”-ийг хөөж гаргасан байраа хэрхэн ашиглаж, олж байсан 100 гаруй сая төгрөгийн түрээсээс давахаар ямар үйл ажиллагаа явуулж, хэчнээн ашиг олохоо тооцсон төсөл, тооцоо байдаг болов уу. Төрийн Өмчийн хорооны дарга нь лав энэ талаар мэдэхгүй байна лээ. Тэгэхээр энэ тухай хэнээс асуух ёстой вэ.
Т.ХУЛАН /ӨДРИЙН ШУУДАН/
URL: