Эрхий мэргэн харваачид сурын талбайгаасаа “хєєгджээ”
Хэдхэн хоногийн ємнє сурын талбайд Монгол Улсын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа тэргvvтэй харваачид нум, сумаа жирийтэл нь тавьчихсан бэлтгэл хийж байлаа. Наадамчдын сэтгэл гэгэлзтэл сурчдын уухайн тvрлэг хаддаг энэхvv талбайд газар шорооны ажил ундарч ёстой л ундуй сундуй байдалтай байв. Харваачдын алтан шар зурхайд гурав, дєрвєн ч том машин зогсчихож. Сур харваа, байт харваа, буудлага бол тухайн хvнээс маш их сэтгэлзvй шаарддаг. Гэтэл трактор тvжигнэж, хаа сайгvй тємєр нvдэх, энд тэндгvй гагнуур хийж байгаа нь харваачдыг бэлтгэл хийхэд саад болж байх шиг л санагдсан. Энэ талаар бэлтгэл хийж буй харваачдаас асуухад “Сэтгэл санаа тєвлєрч єгєхгvй тєвєгтэй л байна.
Бид бэлтгэлээ хиймээр байдаг, энэ хvмvvс ч засвараа хийх гээд хэцvv л юм. Бєхчvvд шиг хаа сайгvй байдаг ногоон зvлгэн дээр очоод ноцолдоод бэлтгэлээ хийх боломжгvй шvv дээ, бид чинь. Гайгvй ивээн тэтгэгчтэй нэг нь гал болоод амралтын газар гарчихдаг. Бор зvрхээрээ явж байгаа харваачид энэ талбайдаа бэлтгэлээ хийхээс єєр аргагvй” гээд ихэд уур-тайхан хариулав. Харваачдын хувьд наадмын ємнєх том сорилго болох улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын сvvлээр болно. Тийм болохоор тухгvй байгаа ч талбайдаа ирээд бэлтгэлээ базаахгvй бол горьгvй. Сурвалжлага хийхээр очтол бороо шивэрч, харваачид нум сумаа норохоос хамгаалж сандран явлаа. Ингээд єчигдєр Сурын талбайг дахин зорилоо. Сурын талбайн асар дээвэртэй болж, бусад засварын ажил нь vргэлжилж л байлаа. Харин сурын талбайд Монгол Улсын даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал нэгэн охины хамт талбайн захад бэлтгэл хийж байлаа.
Єнєєх бужигнаж байсан харваачид залхсан уу, эсвэл єєр газар бэлтгэлээ хийхээр шийдсэн vv ямар ч гэсэн байсангvй. Засвар хийж байгаа хvнээс дараахь тодруулгыг авлаа.
-Засварын ажил нь хэзээ дуусах бол?
-Дээврээ хийгээд, будагны ажил эхэлсэн байгаа. Энэ долоо хоногт дуусчих байлгvй дээ.
-Єчнєєн хєрєнгє зарлагадаж хийсэн явган хvний замаа хуулаад хаячихдаг нь яаж байгаа юм бол?
-Харваачид найман зурхайд сум тавьж байсан ч багтахгvй байна гэсэн. Тэгээд энэ жил єргєтгєж байгаа юм.
-Харваачид засварын хажуугаар бэлтгэлээ хийх гээд жаахан хэцvvхэн л байх шиг байна. Бараг хvнгvй байгааг бодоход ирэхгvй байгаа юм уу?
-Бидэнд ч бас тєвєгтэй байна. Энд засч, янзалж байгаа талбайг чинь харваачдад л зориулж хийж байгаа юм шvv дээ. Тэгээд ч эндээ vлдэнэ. Бид аваад явах гэж байгаа биш. Харваачид олноор ирж байснаа ойрын хоёр, гурван хоногт багасчихлаа. Наадам дєхvvлээд гэнэт ухаан орсон аятай засварын ажлаа хийж байгаа нь зохион байгуулагчдын л буруу. Хєрєнгє мєнгєє эрт шийдээд єгчихсєн бол бид эрт дуусгаад, харваачид ч санаа амар бэлтгэлээ хийх байлаа.
Х.Даваажаргал:Засварын ажил ид ундарч байна
/Монгол Улсын даяар дуурсах мэргэн/
-Бэлтгэлдээ хэзээнээс гарав?
-Єнєєдєр л ирлээ.
-Жаахан тохь муутай л байх шиг?
-Харин тийм ээ. Засварын ажил ид ундарч байна. Их л гоё болох юм шиг байна. Миний хувьд жил бvр сурын талбайдаа бэлтгэлээ хийгээд сурчихсан болохоор эндээ л базаана даа.
-Ганцаараа бэлтгэлээ базааж байгаа юм уу. Хамт харваад байгаа охин таны шавь уу?
-Миний шавь биш ээ. Бид хоёр сая л танилцаж байна. Манай галынхан эрт бэлтгэлдээ гарсан. Эгч нь ганцаараа л саяхан эхэлж байгаа нь энэ.
Юутай ч монголчуудын цагийг нь тулгаж юм хийдэг муу зангийн жишээ нэг иймэрхvv. Тэртэй, тэргvй дээр дооргvй наадам гэж баясдгаас цааш хэдэн бор юмаа эртхэн тєсєвлєєд єгчихєж болдоггvй л юм байх даа. Наадамдаа зориулан бэлдсэн шинэ дээлээ жилийн жилд будаг нь хатаагvй сандал дээр сууж “будаа” болгосоор байх уу. Одоогоос долоо, найман жилийн тэртээгээс энэхvv сурын талбай хvмvvсийн нvдэнд мєнгє болж харагдах болж хэл ам болсоор ирсэн. Тал бvрээс нь хумсалж, ард урдаас нь шахсаар алгын чинээхэн газар vлдсэн. Жилийн жилд засвар хийсээр байгаа ч цаанаа л царай орохгvй юм даа сурын талбай.
URL: