“Урт шар дээл тэй хүн” ирж, МАХН , МАН бужигнах уу
“Урт шар дээлтэй хүн” эргэж ирэх сургаар дагалдагчид нь баярлан хөөрч байна. “Эргэж ирээд өмнө нь байсан бүхнээ эргүүлж аваасай, тэр үед өөрт нь үнэнчээр зүтгэсэн биднийгээ бүү мартаасай” хэмээн залбирч мөргөх нь холгүй сууцгаана. Хэдийгээр төрийн эрх барилцаж байгаа ч “Number 1” эзгүй байсан хугацаанд МАХН “дээдэс”, “доодос” гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, тарж бутрахын ирмэг дээр ирчихсэн гэдгийг болж өнгөрсөн үйл явдлууд харуулна. Н.Энхбаярт үнэнч О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ мэт нь нүд үзүүрлэгдэж, жирийн гишүүд нь хуралдахад л удирдлагуудаа авч хаяхад бэлэн сууцгаана. Эвслийн нэг дугуй болох МҮАН ч ялгаагүй, гишүүд нь гиш үүний татвараа төлөлгүй луу унжиж, “нэг л биш” болсноо харуулаад авсан.
Бүхэлд нь дүгнээд хэлэхэд өнгөрсөн сонгуульд сонгогчдын 20 хувийн санал авсан “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвсэл” улс т өрийн хүчин шиг хүчин байж чадалг үй, үзэл бодол итгэл үнэмшлээрээ биш, ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэглэл байсныг ард түмэн дэндүү сайн ухаарчээ. 2000 оны УИХ-ын сонгуульд эвсэл Н.Энхбаярын боловсруулсан тактик, улс төрийн тоглолтын ачаар боломжийн амжилт үзүүлсэн.
Харин одоо, Н.Энхбаяр ирэхгүй л бол МАХН ирэх сонгуульд навс ялагдах нь ойлгомжтой болсон. Ирээдүй нь 2016 оны зургадугаар сараас хойш харагдахаа байсан ийм улс төрийн хүчнийг Н.Энхбаяр л цэгцэлж чадна. Тиймээс “Н.Энхбаяр энэ сарын сүүлээр эх орондоо ирнэ” гэсэн мэдээлэл маш үнэмшилтэй сонсогдож байна. Ажилд оруулж өгөөгүй удирдлагууддаа гомдсон жирийн гиш үүд нь “Даргыг ирэхээр Их хурал хуралдуулна аа” хэмээн алгаа үрчин баярлаж байгаа сурагтай. Үнэхээр ч түүнийг ирэх л юм бол МАХН амь ороод л явчих нь тодорхой юм.Тэрбээр ирээд “болохгүй” нөхдүүдтэй хариуцлага тооцно. Бас ирэх сонгуульд ямар тактик барих, “Шударга ёс” эвслийг хэвээрүлдээх үү, дангаараа орох уу, аль эсвэл өөр намтай хамтрах уу гээд олон асуудлыг шийдэх болно.
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр эхэлсэн явдал Н.Энхбаяр гэдэг хүнийг олон нийтийн анхааралд улам ч их оруулж ирлээ. Гэхдээ Н.Энхбаяр энэ хэрэгт аль хэдийнэ шүүхээр шийтгэдээд, өршөөгддөгөө өршөөгдчихсөн
Хамгийн сонирхолтой нь, түүнийг ирэхийг хүлээж байгаа нөхдүүд МАН дотор ч цөөнгүй байгаа бололтой юм. Н.Энхбаяр ирэх сураг ”Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” дуусахтай холбогдсон, МАН эдийн засаг уналттай байгаа учраас амралтгүй ажиллахаар болсон зэрэг нь хоорондоо холбоотой, улс төрийн тоглолт хийх орон зайгаа одооноос хамгаалж байгаа үйлдэл. Урьдын туршлагаас хараад байх нь ээ, Н.Энхбаярыг идэвхижихтэй зэрэг МАН-аас МАХН руу чиглэсэн гишүүдийн цуваа нэмэгддэг. МАН сөрөг хүчний үүргийг гүйцэтгээд хоёр жил гаруй болсон, эдийн засаг олигтой сэргэхгүй байгаа, мөн түүчнлэн МАХН-ын нэр хүнд унасан зэргээс үүдээд МАН-ын гишүүдийн МАХН-д элсэх сонирхол буурсан байж магадгүй.
Гэсэн ч Н.Энхбаяр үнэхээр гайхалтай байж, намаа өөд нь татан нэр хүндийг нь өсгөж чадах л юм бол МА Н-аас МАХН-ыг чиглэсэн нүүдлийн цуваа дахиад үүсч л таарна. МАН-ын гишүүдэд бүгдэд нь МАХН-ын үнэмлэх бий. Н.Энхбаяр намынхаа нэрийг сэргээсний дараа бүгдэд нь бодлогоор тараасан гэлцдэг. Ийм маягаар хоёр үнэмлэхтэй болсон зарим нь МАХН руу шууд явсан бол зарим нь МА ХН-ын бат илэрхийлэхээ авдартаа яс цоожилчихоод хэрэгтэй үед нь гаргаж ирэхээр зэхэж байгаа гэх. Ямартай ч ураад юм уу, шатаагаад хаячихсан хүн үгүй юм гэнэ лээ. Ер нь бол МАХН руу явсан хүмүүс нь М.Энхболд даргыгаа муулаад, “Элсний 13”-ыг магтаад л гарцгааж байсан. Үндсэндээ бол М.Энхболдоор удирдуулан сонгуульд орж хэзээ ч болохгүй гэсэн санааг л МАХН руу явсан хүмүүс илэрхийлсэн. Энэ ч үнэний хувьтай. Сонгууль дөхөөд байдаг. МАХН-тай эвсэхгүй л бол ялагдал хүлээнэ гэдэг теорем 2012 онд батлагдчихсан байдаг.
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь хангалттай гэж цээжээ дэлдэгсэд гарч ирцгээнэ. Явж явж, МА Н даргаа солих уу, үгүй юу гэдэг салаа замын уулзварт ирж ч мэднэ. Энэ хооронд Н.Энхбаяр олон жилийн туршлага улс төрийн алсын харааныхаа ачаар намынхаа нэрийг өсгөх ажилдаа шуурхайлна. Хэрвээ амжилт олж гэмээ нь МА Н-ын амбийцтай нөхөд Н.Энхбаяр руу хадаг, мөнгөн аягатай сүү бариад гүйлдэх вий. Н.Энхбаяр ингэнэ гэдгийг одоо тунгааж, хэн нь хэн билээ гэдгийг ялгаж салгаж суугаа ч байж мэднэ. МАН-ын их хурал хоёр жилийн өмнө хуралдахад шинэчлэгч залуучуудыг биш, хашир бурхи М.Энхболдыг сонгосон нь ч гэсэн Н.Энхбаярын арганд авталгүй дараагийн сонгууль дөтлүүлэх гэсэн хууччуулын санаа байсан. М.Энхболдын хувьд, намын даргын суудлаа өмнө нь гомдолтойгоор алдаж байсан. Гэвч дараа нь эргүүлээд авч чадсан. С.Баярын “уналт” түүнийг өдрөөс өдөрт хүчирхэгжүүлсээр байгааг бүгд мэдэж байгаа. Намаа тийм амархан тоглуулчихгүй гэж үзэж таараа.
Хэрвээ Н.Энхбаяр сэргэвэл АН-ыг гэхээсээ МАН-ыг л сулруулна гэдэг нь өнгөрсөн сонгуулийн өмнө болсон үйл явдлуудаас харагдсан. 2016 онд ч ийм зүйл болохыг байг гэх газаргүй. МАН-ын залуус МАХН гэдэг товчлолтой бүх л нэрийг авч, Н.Энхбаяр аргагүйн эрхэнд Монголын алдартай хувьсгалт нам гэх инээдтэй нэр аваад хэцүүдэж явахад Ерөнхийлөгч МАХН нэрийг нь авч өгөөд тухайн үед эрх барьж байсан МАН-ыг “самруулсан”. Тиймээс эрх баригчид энэ аргаа дахин хэрэглэж, эдийн засаг таагүй байгаа, нам доторх хагаралдаан олонд ил болсон зэрэг сул талаа нөхөхийн тулд Н.Энхбаярт дахиад нэг удаа “тоглолт хийх боломж” гаргаж өгч байж мэднэ. өөрөөр хэлбэл, ард түмний анхаарлыг МА ХН, МА Н-ын ил, далд тэмцэл рүү чиглүүлэх сонирхол байгааг үгүйсгэх аргагүй. Сайд огцруулах эсэх асуудал “моодноос” гарчихлаа шүү дээ.
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр эхэлсэн явдал Н.Энхбаяр гэдэг хүнийг олон нийтийн анхааралд улам ч их оруулж ирлээ. Гэхдээ Н.Энхбаяр энэ хэрэгт аль хэдийнэ шүүхээр шийтгэдээд, өршөөгддөгөө өршөөгдчихсөн. Бараг “Өмгөөлөгчийн гэдэс нь өвдсөн” гэх нь холгүй яль шалихгүй шалтгаанаар хойшилдог шүүх хурал энэ удаа тун ч эрчимтэй явагдах шинжтэй болоод явчихсан. Магадгүй, дээр хэлсэн шалтгаанаар, Н.Энхбаярыг ирэхээс өмнө энэ хэргийг хурдхан дуусгах сонирхол байгаа ч юм бил үү.
Б.Болор
Монголын мэдээ
URL: