“Никкей”-д Монголыг сурталчилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Япон, Монгол 2 орны бизнес, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Токио хотод болох “Япон, Монголын Бизнес Форум”-д оролцож байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан японы эдийн засгийн хамгийн том нэр хүнд бүхий Никкей сонин нь өнөөдөр өглөөний дугаартаа Монгол орны тухай тусгай булан бэлтгэн манай улсыг сурталчилжээ.
URL: