ОХУ-д монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна
ОХУ-ын Тувагийн Цагдаагийн газраас Монголын иргэн Цэнгэлийн Оюунгэрэлийг эрэн сурвалжилж байна. Ц.Оюунгэрэл нь 1971 онд төрсөн бөгөөд долдугаар сарын 7-нд Хандгайтын боомтоор ОХУ-ын хилийг нэвтрэн орсноосоо хойш сураггүй алга болоод байгаа аж.
Тэр 2005 оны хар өнгийн, 3073 УВХ улсын дугаартай TOYOTA-СROWN машинтай явж байсан байна. Абакан хот руу явсан гэсэн мэдээлэл байгаа ч одоо болтол сураггүй байгаа тул Цагдаагийн газраас ямар нэг асуудал гарчээ гэж үзэн эрэн сурвалжилж байгаа юм байна.
Г.Төгөлдөр
- See more at: http://society.time.mn/content/47650.shtml#sthash.pruYpWoh.dpuf
URL: